Мэдээж хүчирхийллийн 98 хувийг эрчүүд үйлддэг. Тоо баримтаас харахад хүчирхийллийг 30-39 насныхан хамгийн их үйлддэг байна. Тэдний араас 40-49 насныхан, 25-29 насныхан удаалж байна. Хүчирхийлэл үйлдэгч нь хэн байсан бэ гэдэг асуулганд “нөхөр” гэж хамгийн ихээр хариулжээ. Түүний дараа хамтран амьдрагч орж байна. Ах дүү хамаатан садангаас ирэх хүчирхийлэл эцэг эхийн хүчирхийллээс дээгүүрт ордог байна.
Харин ямар үедээ хүчирхийлэл үйлддэг вэ гэдэг асуултанд согтуу үедээ гэж дийлэнх нь хариулсан боловч үнэндээ эрүүл, согтуу хол ялгаа алга. Хамгийн сонирхолтой нь хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь дээд боловсролтонгууд байдаг байна. Дээд боловсролтой 61, тусгай дунд 23, бүрэн дунд 24, бүрэн бус дунд 9 гэсэн дүн гарчээ.
Ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамгийн их хүчирхийлэл үйлддэг байна. Тэдний дараа хувийн хэвшилд ажил эрхлэгчид, төрийн албан хаагчид удаалж байна. Энэ судалгааг зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн дунд хийсэн байна.
О.Ариунбилэг

Магадгүй дээд боловсролтой хүмүүс энэ төвийн талаар илүү мэдэж өөрийн эрхээ зөрчигдөж байгаа талаар энэ төвд ханддаг байж болох юм. Тэрнээс дээд боловсролтой хүчирхийлэл үйлдэгчид ийм өндөр хувьтай гарах ёсгүй л баймаар юм. Нэгэнт гэр бүл болсон тохиолдолд аз жаргалтай л амьдрах хэрэгтэй үгүй бол гэр бүл болоод хэрэггүй ээ. Хүчирхийлэлгүй сайхан нийгмийг бүрдүүлцгээе.
demjij bna