Манай хүүхэд 8 настай. Хааяа ханиад хүрнэ, хоолой нь үе, үе өвдөнө. Өвдөхөөрөө халуурна. Энэ тохиолдолд эм өгөөд л зовуурыг нь намдаачихдаг. Эсвэл эмнэлэгт үзүүлж, эм бичүүлж авна. Бараг айл бүрд л ийм асуудал тулгарч, энэ мэтээр эмчилж байсан, эмчилсээр байгаа болов уу. Учир нь хоолой өвдөж, улайж, үүнээс болж халуурч, бүлээрэх нь ихэнх тохиолдолд энгийн л үзэгдэл.
Гэтэл хүүхдийн маань хоолой өвдөж, халуурах тохиолдол 6 сарын зайтай давтагдаж, сүүлдээ сар бүр өвдөж антибиотик уух шаардлага үүсэв. Энэ хугацаа улам бүр ойртож 14 хоногт 1 удаа хоолой нь өвдөж, 38-39 хэм хүртэл халуурав. Энэ үед хоёрдугаар шатлалын эмнэлэгт буюу нарийн мэргэжлийн эмчид үзүүлтэл “Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл” гэдэг онош хэллээ.
Хүнд хэрэггүй эрхтэн гэж үгүй. Гүйлсэн булчирхай ч аливаа халдварын эсрэг үйлчлэх, хүний дархлааны чухал хэсэг юм. Гэвч дороосоо даарах, хэт хүйтэн зүйл уух зэргээр хоолойгоо олон дахин өвтгөж, дутуу эмчилснээр гүйлсэн булчирхай үрэвсэж халдварын эсрэг ажиллах үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог. Ингээд гүйлсэн булчирхай үрэвссэнээс хойш хоолой өвдөх энгийн асуудал биш болж хувирдаг байна.
Нэгэнт үрэвссэн гүйлсэн булчирхайг антибиотикоор эмчилнэ. Хүүхдэдээ антибиотик уулгах хэнд ч хэцүү. Гашуунаас эхлээд хүний биеийн дархлаа, ашигтай нянг устгаж мөөгөнцөр үүсгэж болзошгүй гэх мэт сөрөг үр дагаврыг нэрлэж ДЭМБ-аас антибиотикийн зохистой хэрэглээг уриалж буй. Гэтэл 14 хоноод л хүүхэд халуурах, антибиотик л уулгахгүй бол үрэвсэл намдахгүй, халуун буурахгүй гэдэг эмчийн үгийг сонсох хэцүү. Дахиад л нөгөө хүчтэй антибиотик, дахиад л хичээлээс чөлөө авах өдрүүд үргэлжилнэ. Эдгээр асуудлыг өөртөө “хэцүү” гэж тодотгож явтал бүр ч ноцтой асуудлыг эмч хэлсэн юм.
Эмчийн хэлсэн үг: Гүйлсэн булчирхайг үрэвсүүлж, хоолой, залгиур руу орж халдварлан цаашид архаг үрэвсэл эхлүүлдэг олон нян бий. Танай хүүхдийн хоолойд аль нэг нь бий. Хэрэв стрептококк бол үүнийг гүйлсэн булчирхайн үрэвслээс тусад нь салгаж хоолой залгиурын цочмог халдварт өвчин гэж үзнэ. Энэ өвчин даамжирвал хүүхдийн судас, зүрхний дотор хана, тэр дундаа зүрхний хавхалгыг гэмтээгээд эргэлт, буцалтгүй бүтцийн өөрчлөлт үүсгэчихдэг. Өөрөөр хэлбэл зүрх нь өвддөг, зүрхний олдмол гажигтай болох эрсдэлтэй. Үүнийг “Хэрэх”-ийн гаралтай зүрхний өвчин гэж нэрлэдэг.
Хэрэв хүүхдийн маань хоолойд байгаа нян стрептококк мөн бол яах вэ? Стрептококк мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хамгийн түрүүнд хоолойн арчдасын буюу бактериологийн шинжилгээ өгөх ёстойг эмчээс сонсоод тэр даруй л хүүхдээ дагуулж гүйсээр хоолойн арчдасын шинжилгээ өгүүллээ. Хариу нь 3 хоногийн дараа гарна. “Бурхан минь, стрептококк л биш байгаасай” гэж залбирсан 3 хоног өнгөрөв. Шинжилгээний хариунд “Candida Albicans” гэжээ. Эмч үүнийг “Мөөгөнцийн халдвар” гэж тайлбарлахад санаа амарсан ч “Эхний байдлаар” гэж тодотгов. 14 хоногийн эмчилгээний дараа дахин шинжилгээ өгнө.
Стрептококк гэж ер нь юу юм бэ? Энэ бол бактерийн халдвар. Амьсгалын замаар (залгиур, хоолой) эсвэл арьсаар дамжин халдварлах боломжтой. Жишээ нь, энэ нян хоолойд нь байгаа эсэхийг ч мэдэхгүй, мэдсэн ч оновчтой эмчилгээ хийхгүй явсаар даамжруулсан тохиолдолд “Хэрэх” хэмээх “тавилан муутай” өвчин тусах эрсдэлтэйг эмч нар анхааруулж байна.
Стрептококкын нян хоолойд бий болбол эхэндээ халуурах зэргээр шинж тэмдэг илэрнэ. Гэвч эдгээр шинж тэмдгийг төдийлөн тоолгүй даамжруулбал цаашид ямар ч шинж тэмдэггүйгээр арав гаруй жил ч болж болно. Ингэж явсаар эд хийж бүтээх, хөдөлмөрлөх насанд зүрхний олдмол гажиг үүсгэх эрсдэлтэй. Улмаар амьсгаадах, ядрах, сульдах зэргээр хожуу шинж тэмдэг хүний эрүүл мэндийг муутгасаар өндөр өртөгтэй мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрдгийг Зүрх судасны үндэсний төвийн зөвлөх, Люксембургийн Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Д.Мөнгөнчимэг хэлж байлаа.
Тэрбээр “Уг нь хоолой арчдасын шинжилгээгээр стрептококк илэрвэл антибиотикийн эмчилгээг эхлүүлнэ. Антибиотик уугаад л 24 цагийн дотор нян халдваргүй болчихдог. Гэвч хоолой нь өвдөхөөр төдийлөн тоохгүй эмчид ч очилгүй, хоолойд нь стрептококк байгаа үгүйг ч илрүүлэхгүй явсаар даамжруулж буй тохиолдлууд бий.
Тэгэхээр хүүхдийнх нь хоолой ойр, ойрхон өвдөх гээд байдаг бол насанд хүрэгчдийн хувьд багадаа хоолой нь өвддөг байсан бол эмнэлэгт очоод арчдасын шинжилгээ өгөх хэрэгтэй. Аль ч эмнэлгийн лабораторид бактериологийн шинжилгээ авч байгаа. Шинжилгээгээр стрептококк илэрвэл тохирсон эмчилгээг эхлүүлнэ, ингээд л тэр нян бүрэн алга болох юм. Гэтэл үзүүлээгүйгээс болж стрептококкын нянтай хүн өөрөө ч мэдэлгүй 2-3 долоо хоног халдвар түгээгээд л явж байгаа. Хэдэн ч насныхан халдварлаж болно.
Гэхдээ 5-15 насныханд илүү эмзэг тусдаг. Ер нь энэ халдвар хүүхдэд маш сөрөг үр дагавартай. Хэд, хэдэн удаа халуурах, биен дээр тууралт гарах, үе мөч өвдөхийг хэрэхийн гаралтай халууралт, чичрүүдэс гэж нэрлэнэ. Ийм синдром хэд хэдэн удаа давтагдах юм бол зүрхэнд өөрчлөлт ороод эхэлдэг юм. Насанд хүрсэн хүн стреттоккын халдвар авчхаад мэдэхгүй гэртээ, хүүхдэдээ тарааж байж ч болно шүү дээ. Тэгэхээр багадаа хоолой нь их өвддөг байсан бол шинжлүүлээд үзэх хэрэгтэй.
Зүрхэнд өөрчлөлт ороод эхэлснээс хойш хоолой залгиураас шинжилгээ авсан ч халдвар илрэхгүй. Ингээд бүр хожим, хэдэн жилийн дараа зүрхний олдмол гажиг илрэх эрсдэлтэй. Тиймээс хэрэхийн гаралт зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал маш чухал байна. Зөвхөн Монголд биш дэлхий даяар үүнийг ярьж байгаа. 2018 оноос ДЭМБ энэ асуудалд онцгой анхааръя, хөгжиж буй орнуудын хүүхдүүдийг бага насанд нь маш том эрсдэлд оруулж байна. Тэд том болоод эд хөдөлмөрлөх насандаа хөгжлийн бэрхшээлтэй болох, амь нас эрсдэх эсвэл маш өртөг өндөртэй зүрхний нээлттэй мэс засалд орох эрсдэл учруулж байна хэмээн анхааруулж эхэлсэн. Ингээд улс орнуудыг энэ өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхэд уриалан дуудсан юм.
Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй, туршилтууд үргэлжилж байгаа. Тэгэхээр эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх л чухал байна” хэмээсэн юм. Ярилцлагын дэлгэрэнгүйг үзэх холбоос: Бичлэг тоглуулах
Эхний ээлжид стрептококкын халдвартай эсэхээ олж мэдэх, хэрэв хариу “эерэг” буюу стрептококкын халдвартай гэж гарвал өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хандан антибиотик эмчилгээг эхлүүлнэ. Дараагийн ээлжид дүүргийн эмнэлэгтээ цусны шинжилгээ өгнө. Энэ шинжилгээгээр үрэвслийн, халдварын шинж тэмдэг өндөр, эрсдэлтэй гэж харвал чих, хамар хоолойн эмчид үзүүлнэ. Жишээ нь, ЭХЭМҮТ. Нарийн мэргэжлийн эмч халдвар цочмог эсвэл архаг байна уу гэдгийг оношлоод, шинжилгээний үзүүлэлтийг ажиглана. Дараа нь хүүхдийн зүрхний эмч үзнэ. Хэрэв нэгэнт хэрэхийн гаралтай зүрхний олдмол гажиг үүссэн, зүрхний хавхалга гэмтсэн байвал мэс засал хийж, хиймэл хавхалга суулгах, эсвэл хавхалгыг оёдог аж.
Энэ төрлийн мэс засал хийдэг ЭХЭМҮТ-ийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эмч Ж.Бат-Ундрах “Хэрэхийн гаралтай зүрхний өвчнийг дархлааны гаж урвалаас үүдэлтэй гэж үздэг. Тиймээс 3-аас дээш насныхан өртөх магадлал өндөртэй. Үүнээс доош насныхан дархлаа нь бүрэн тогтоогүй байдаг учраас өвчлөхгүй. Ингээд үрэвсэл арьс, тархи, холбогч эд гээд олон эрхтэн системийг голчлон гэмтээдэг. Тэр дундаа холбогч эд, үеийг, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний холбогч эд, хавхалгыг гэмтээдэг.
Хоолой залгиурын үрэвсэл олон үүсгэгчтэй ч шинж тэмдэг нь адилхан. Халуурдаг, хоолой өвддөг, хүүхдийн хөл, гар, үе мөч янгинаж өвддөг, ерөнхий хордлогын шинж, тэмдэг илэрдэг. Энэ бүхнийг ялган оношлохгүй зовуурыг эм ууж намдааж явсаар тэр нь удаан хугацаандаа архагшаад жилдээ 2-3 удаа өвддөг болно. Ингэж үргэлжилж явсаар өсвөр нас, насанд хүрсэн хойно нь хоёр дахь хүндрэлүүд илэрдэг. Хэрэх нь зүрхний холбогч эдийг гэмтээдэг өвчин. Ихэвчлэн зүрхний хавхалгыг гэмтээдэг. Тэгэхээр стрептококкыг ялган оношлох, өвчин үүсгэгчийг барьж авах нь маш чухал” хэмээсэн. Ярилцлагыг бүтэн үзэх холбоос: Бичлэг тоглуулах
Эндээс бид юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр хэрэхийн гаралтай зүрхний өвчин өндөр эрсдэлтэй. Энэ өвчнийг үүсгэгч нь стрептококк нян. Энэ нян бактерийн халдвар тул хэн ч өвдөж болно, бас агаар дуслын замаар дамждаг тул хэн ч өвдчихсөн явж байж болох нь. Өөрөөр хэлбэл А бүлгийн цус задлагч стрептококк нян нь энгийн өвчлөлөөс, амь насанд аюултай өвчинд хүргэдэг байх нь. Одоо тэгвэл стрептококкоос, хэрэхийн гаралтай зүрхний өвчин, олдмол гажгаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Юун түрүүнд танай хүүхдийн хоолой ойр, ойрхон өвддөг бол эмнэлэгт хандаж, хоолойн арчдасын шинжилгээ өгч үрэвсэл үүсгэгчийг олж мэдэх хэрэгтэй. Харин насанд хүрэгчдийн хувьд, тэр дундаа багадаа хоолой нь өвдөмтгий байсан, одоо зүгээр болсон ч хоолойд нь стрептококкын нян байгаа эсэхийг шинжлүүлэх нь зүйтэй юм байна.
Цаашид хүүхдийнхээ хоолойг өвтгөхгүй байх чухал. Хэрэв өвдсөн тохиолдолд ахуйн ариун цэврийг маш сайн сахих, гэр бүлийн гишүүд аяга, тавгаа дундаа хуваалцахгүй байх, гараа сайтар угааж, амны хаалт байнга зүүх хэрэгтэй. Стрептококкын халдвар яг л коронавирус шиг агаар, дуслын замаар дамждаг. Тиймээс нэг ангийн нэг хүүхэд л ийм халдвартай байхад бусад хүүхдүүд тусах өндөр эрсдэлтэй. Тэр дундаа халуурч байх үед халдварлах магадлал өндөр байдгийг эмч нар зөвлөж байна.
Мөн хүүхдийн шүд эрүүл байх маш чухал. Сүүн шүд гарснаас эхлээд л шүдийг нь угаалгаж сургах хэрэгтэй. Угтаа стрептококкын нян хувийн ариун цэвэртэй шууд холбоотой юм байна.