Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) өнөөдөр 11 дэх өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус хурлыг бэлчээр, малчдын асуудлаар олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж хэмээн Монголын тал үзэж буй. Бид хуралд оролцогч олон улсын зарим зочин төлөөлөгчийн сэтгэгдлийг сонирхлоо.