Балбын Төвөдтэй хил залгаа бүс нутаг болох Балбын тосгонд их хэмжээний хөрсний гулгалт, үер бууж тосгоныг сүйрүүлжээ. Тосгон гамшигт нэрвэгдсэнээс хойш 24 цаг өнгөрч буй.
Үерийн улмаас амиа алдсан хүний тоо 157-д хүрсэн байна. Одоогоор 403 хүн сураггүй алга болж, эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр сураггүй болсон хүмүүсийн дотор Энэтхэгийн 100, АНУ-ын 54, Их Британийн 33, Австралийн 34, Малайзийн 17 зэрэг олон улс орны жуулчин багтжээ.
Гамшгийн гол шалтгаан нь Бхоте-Коши голын урсгалыг хүчтэй хөрсний нуралт хаасантай холбоотой гэж мэдээлж байна. Үүний улмаас Хятадын талаас Балба руу чиглэсэн их хэмжээний ус доош урсжээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар мөсөн голын хэсэг нуран унасан нь хөрсний нуралтыг өдөөж, үерийн хүчийг улам нэмэгдүүлсэн байж болзошгүй байна гэжээ.
Балбын Ерөнхий сайд Бален Шах “Энэхүү гамшигт улс орон даяараа гүн цочролд орлоо” хэмээн мэдэгдэв. Амьд үлдсэн хүмүүсийн зарим нь гэр бүлийнхнээ үерт хэрхэн алдсанаа ярьж, гашуудаж байна.
Гэнэтийн үерт нэрвэгдсэн бүс нутгууд руу ойролцоогоор 8000 кг тусламжийн бараа, хэрэгсэл илгээжээ. Мөн АНУ, Хятад, Европын Холбоо, Энэтхэг зэрэг улс орон тусламж үзүүлэхээ амлахын зэрэгцээ хүмүүнлэгийн тусламжийн бараа илгээсэн байна.

Эх сурвалж: BBC