Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-ын тоглолтууд өндөрлөх дөхөж байна.
Өнгөрсөн шөнө болсон Египет болон Австралийн шигшээ багуудын тоглолт 1:1 гэсэн тооны харьцаагаар өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон.
Улмаар Египетийн шигшээ Австралийг торгуулийн цохилтоор 4:2-оор буулган авч, ДАШТ-ий түүхэнд анх удаа хасагдах шатанд хожил авлаа.
Хэсгийн шатанд Шинэ Зеландыг буулган авч ДАШТ дэх анхны ялалтаа байгуулсан Египет ийнхүү Австралийг мөн буулган авч, амжилтаа үргэлжлүүлэв.
Тоглолтын эхэнд Австрали Кристиан Волпатогийн алсын хүчтэй цохилтоор гоол оруулахад тун ойртсон ч бөмбөг хөндлөвч мөргөсөн юм. Харин 13 дахь минутад Египет тооны харьцааг нээсэн.
Хоёрдугаар үе эхэлсний дараахан Египетийн Мохамед Хани өөрийн хаалганд мөргөсөн нь австраличуудад тэнцээний гоол болсон юм.