Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлага өнөөдөр /2025.03.11/ 14:40 цагт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид болон мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Иймд салхи, шуургатай энэ өдрүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал, сэрэмжтэй байхыг ард, иргэд та бүхэндээ анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ