Ерөнхий агуулга
“Жорж Соросыг Америкийн цэргийнхэн хайгаад олдохгүй байгаа гэнэ” гэсэн агуулгатай Сорос болон Нээлттэй нийгмийн сангийн талаарх мэдээллийг түгээжээ.
Баримт шалгалтын үр дүн
Жорж Соросыг цэргийнхэн хайж байгаа талаар баталгаатай эх сурвалжийн мэдээлсэн нийтлэл илрээгүй бөгөөд “Нээлттэй нийгэм форум” нь Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжилт авдаг талаарх мэдээллийг тус байгууллагаас “илт худал” мэдээлэл хэмээн няцаасан байна. Мөн Албани улс Соросын байгууллагыг хориглосон гэх мэдээлэл батлагдаагүй.
Тус байгууллагын албан ёсны хуудсанд тэдний хамтын ажиллагаа хэвээр үргэлжилж байгааг тэмдэглэсэн байна.
Хамгийн сүүлд 2025 оны 2 сарын 25-нд Албани улсад Нээлттэй нийгмийн форумыг “Үндэсний аюулгүй байдалд аюултай” хэмээн үзэж хөөж гаргах, үйл ажиллагааг нь хориглох хууль гарган хэрэгжүүлсэн байна” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.
2025 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төмөрдөшийн Баярхүү нэртэй хуудаснаас “Жорж Соросыг Америкийн цэргийнхэн хайгаад олдохгүй байгаа гэнэ. Ямартай ч түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар Fox news бас мэдээлсэн.
Сорос олон гэмт хэрэгт холбогдсоны нэг нь сонгуулийн үеэр Пенсильвани мужид Трамп руу буудсан халдлагыг зохион байгуулагчдын нэг гэж сэжиглэх үндэслэл байгаа аж.
Нээлттэй нийгмийн форум гэх байгууллагын нэрээр олон улсад эдийн засгийн болон улс төр, нийгмийн олон ил, далд гэмт хэрэг үйлдсэн түүнийг дэлхийн олон улсад хориглосон бөгөөд нутаг нь болох АНУ-д гэхэд хүү Алекс Соросынх нь хамт шалгаж байгаа юм байна.
Сониноос тэрбумтан Соросын байгуулсан “Соросын сан” буюу өнөө “Нээлттэй нийгмийн форум” хэмээн нэр, зүсээ хувиргах оролдлого хийсээр байгаа байгууллага нь олон нийтэд ойлгуулдаг шигээ өөрийн мөнгө, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг бус, харин ихэнхдээ Америкийн иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, мөнгө угаадаг луйврын байгууллага байсан нь илэрсэн байна.
Зөвхөн 2022 онд гэхэд Нээлттэй нийгмийн форум нь нөгөө алдарт USAID-ээс (АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг) $270 сая доллар авсан аж. Олон улсад Соросын сантай хамтардаг, тэдний мөнгө санхүүжилтээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг хувь хүн байгууллагуудад хориг тавьж, хяналтдаа авсан байна.
Хамгийн сүүлд 2025 оны 2 сарын 25-нд Албани улсад Нээлттэй нийгмийн форумыг “Үндэсний аюулгүй байдалд аюултай” хэмээн үзэж хөөж гаргах, үйл ажиллагааг нь хориглох хууль гарган хэрэгжүүлсэн байна” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост нь 353 реакц, 53 сэтгэгдэл авч, 198 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээллийн агуулгаар хайлт хийхэд, ижил бичвэр бүхий нийтлэлүүд илэрлээ. (энд, энд) “АНУ-ын цэргийнхэн Жорж Соросыг хайж байгаа бөгөөд тэрээр Пенсильвани дахь сонгуулийн үеэр Трамп руу халдах ажиллагааг зохион байгуулсан хэргээр шалгагдаж байна” гэсэн мэдээллийг нягтлахад, найдвартай эх сурвалжийн мэдээлсэн нийтлэл илэрсэнгүй. Уг шалгаж буй мэдээлэлд дурдсан Fox News сайтад ч энэ талаар нийтлээгүй байна.
Мөн Жорж Соросын хүү Алекс Сорос энэ хэрэгтэй холбоогүйг АНУ-ын баримт шалгах Myth Detector сайтад дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард Алекс Сорос “X” платформд The Atlantic сэтгүүлд нийтлэгдсэн “The Great Normalization” гэх нийтлэлийг хуваалцсан.
Үүнийг зарим хэрэглэгчид уг нийтлэлийг Трамп руу заналхийлсэн хэмээн үзсэн. Гэвч нийтлэлд хүчирхийллийг уриалсан эсвэл Трампыг заналхийлсэн ямар ч агуулга байгаагүй бөгөөд Америкийн гэмт хэргийн түвшин, инфляцтай холбоотой зураг бүхийн нийтлэл байна. Энэ нь Трамп руу халдсан хэрэгтэй ямар ч холбоогүй гэжээ.
Харин “Нээлттэй нийгэм форум” (OSF) нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, 2022 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас 270 сая доллар авсан зэрэг мэдээлэлд тус байгууллагаас албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Нээлттэй нийгэм форумын мэдэгдэл
Уг мэдэгдлийг 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр нийтэлсэн. Үүнд, “Жорж Соросын үндэслэн байгуулсан “Нээлттэй нийгмийн сан” нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжилт авдаг, АНУ-ын олон тэрбум ам.долларын төсөвтэй төрийн агентлагийн санхүүжилтийг удирддаг зэрэг нь илт худал мэдээлэл юм.
Эдгээр мэдээлэл нь олон улсын хөгжлийн төлөөх ажлыг сулруулах, иргэний нийгмийн бие даасан санхүүгийн байдлыг гутаан доромжлох оролдлогын нэг хэлбэр юм. “Нээлттэй нийгмийн сан” нь өөрийн зорилго, шийдвэрээ бие даан гаргаж, хувийн хөрөнгөөр санхүүждэг байгууллага.
Манай сангийн тэргүүлэх чиглэлд нийцэж буй тохиолдолд бусад хүмүүнлэгийн сан, засгийн газар болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг” гэсэн агуулгыг мэдэгджээ.
Мөн Албани улс Соросын байгууллагыг хориглосон гэх мэдээлэл батлагдаагүй бөгөөд “Нээлттэй нийгмийн сан“-ийн хуудсанд мэдээлснээр тэдний хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Дүгнээд үзэхэд, Жорж Сорос түүний сантай холбоотой олон тооны хуурамч мэдээлэл түгж, мэргэжлийн байгууллагууд шалгасаар иржээ. Энэ нь улс төрийн ашиг сонирхолтой холбоотой байх магадлалтайг ч тэдгээр байгууллаас дурдсан. Хуйвалдааны онол, пропаганда шинж чанартай энэ төрлийн мэдээллүүд нь маргаантай байдаг.
Иймд найдвартай эх сурвалжаас баталгаатай мэдээллийг хүлээн авч байгаарай. Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД
Шалгасан мэдээлэл:
Архивласан хувилбар:
Эх сурвалж:
Жорж Соросыг хайж буй талаарх мэдээллийн илэрц
Fox News сайтаас Жорж Соросыг хайсан мэдээний илэрц
Myth Detector баримт шалгах сайтад нийтэлсэн Трампын халдлагатай холбоотой нийтлэл
Нээлттэй нийгмийн сангаас хийсэн албан ёсны мэдэгдэл
Албани улстай хийсэн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл