Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж (2025.03.08 )сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон нэр бүхий гурван эмэгтэйд уучлал үзүүлсэн.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ” гэжээ.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8/уучлал үзүүлэх;
Хэнийг уучлах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал болохыг хуулиас харж болж байна. Уучлал үзүүлэх хүсэлтүүд Ерөнхийлөгчид ирдэг. Ерөнхийлөгч эдгээртэй танилцаад хэнийг уучлахаа шийднэ. Ялаас бүрэн чөлөөлж уучлах, эсвэл хэсэгчлэн чөлөөлөх тухайг мөн л Ерөнхийлөгч шийднэ. Ерөнхийлөгч үйлдсэн хэргийг нь л уучилдаг. Харин тухайн хүний бусдад учруулсан хохирлыг уучилдаггүй. Тиймээс хэрэв Ерөнхийлөгчийн уучилсан хүн бусдын хохирлыг барагдуулаагүй тохиолдолд энэ асуудлыг иргэний журмаар шийдэх боломжтойг хуульч тайлбарлалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон өмнөх үе, үеийн Ерөнхийлөгч нар хэнд, хэрхэн уучлалт үзүүлж байсныг багцлан хүргэе.
2013.08. 02. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган авлигын хэргээр 2.6 жилийн ял сонсож, хорих 401 дүгээр ангид хоригдож байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт уучлалт үзүүлж, сулласан. Тухайн үеийн МАХН-ынхан “Н.Энхбаяр дарга ямар нэгэн буруу зүйл хийгээгүй учир уучлал үзүүлэх нь утгагүй хэрэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг уучлалт гуйгаагүй байхад ийнхүү уучилсан нь хууль зөрчсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, өөрийн нэр хүндийг олны дунд өсгөхийн тулд ийм үйлдэл хийж байна. Тиймээс бид Н.Энхбаяр даргыг цагаатгуулахын төлөө бүх хүчээ дайчилна” хэмээн мэдэгдэж байв. Эндээс харахад Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэн нэгэн уучлалт гуйгаагүй байсан ч уучлал үзүүлж болдог аж.
2015.02. 25: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн, бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулан 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Э.Халиун нарт уучлал үзүүлсэн байна. Тэднийг анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн зэргийг харгалзан үзэж уучлал үзүүлсэн.
Мөн нэг өдрийн дотор хоёр зарлиг гарган "Саусгоби сэндс” компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох 35.2 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн буюу татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлж байв.
2015.07.30 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан ардчиллын төлөө хамтран зүтгэж явсан Г.Бошигтод уучлал үзүүлсэн. Г.Бошигт нь хүний амь хөнөөсөн бөгөөд түүнд гурван шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноогоод байв.
2021.03.26: Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий иргэдэд уучлал үзүүлж эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлж байв. Мөн Ерөнхийлөгчийн эл уучлалд хамрагдсан иргэдийн дотор УИХ-ын гишүүн байхдаа эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий "Монгол шаазан" компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй 950 сая төгрөгийн зээлийг авсан нь тогтоогдон шүүхээс гурван жилийн ял аваад байсан Г.Солтан багтсан.
2021.06.29: Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас дөнгөж өмнөхөн зарлиг гаргаж хорих ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн юм. Ерөнхийлөгчийн уучлалд, С.Зориг агсны хэрэгт холбогдсон хүмүүст эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцогдон 1.5 жилийн хорих ял сонссон ТЕГ-ын дарга асан Б.Хурц, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, зам тээврийн осол гаргаж хоёр хүний амь нас хохироосон гэм буруутай, яруу найрагч Б.Галсансүх гэсэн хүмүүс багтсан байв. Мөн анх удаа хулгайн хэргээр шийтгэгдсэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг уучилсан.
2021.08.05: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж М.Энхсайханд уучлал үзүүлсэн. Түүнийг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгав. Тодруулбал түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруулсан гэж шүүх үзэн 4.6 жилийн ял оноогоод байсан юм. Хоригдсоноос хойш жил гаруйн дараа түүнийг ийнхүү суллаж байв. УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн албан бичгийг долдугаар сарын 9-ны өдөр илгээж байжээ.
2023.12.29: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж ШШГЕГ-ын харьяа хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлж, сулласан. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2 жил, 6 сарын хорих ял сонсоод, эдэлж байсан юм.
2025.03.08: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрхийн өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон нэр бүхий гурван эмэгтэйд уучлал үзүүлэн сулласан. Бусад гурван эмэгтэйн үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэгт иргэн болон хуулийн этгээдийн нэр, төрд халдсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж авч, зөвшөөрөлгүй ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, төрийн нууцад хамаарах баримт хадгалсан гэм буруутайд тооцож шүүхээс 4.9 жилийн хорих ял оноогоод байсан юм.