Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) шийдвэрийн дагуу, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр мягмар гарагт Манилагийн олон улсын нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан талаар тус улсын засгийн газар мэдээлэв.
Дутертег Хонконгоос ирсний дараа баривчилж, хууль сахиулах байгууллагынхан түүнийг ОУЭШ-ээс өгсөн зааврын дагуу саатуулсан гэж Ерөнхийлөгч Фердинанд Маркосын тамгын газар мэдэгдэлдээ дурджээ.
79 настай экс удирдагчийн биеийн байдал сайн байгаа гэжээ.
"Түүний ирсний дараа прокурорын газраас ОУЭШ-ийн баривчлах захирамжийг гардуулсан. Одоогоор тэр эрх баригчдын хамгаалалтад байна" гэжээ.
Гэнэтийн баривчилгаа нисэх онгоцны буудалд үймээн үүсгэж, Дутертегийн өмгөөлөгчид болон түүний туслахууд, эмч нарыг түүнтэй уулзахыг хориглосон явдалд хүчтэй эсэргүүцэлh илэрхийлсэн байна. "Энэ нь түүний үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна" гэж Дутертегийн ойрын холбоотон Сенатор Бонг Го сэтгүүлчдэд хэлжээ.
ОУЭШ-ийн баривчлах захирамжид "Хохирогчдод чиглэсэн халдлага өргөн хүрээтэй, системтэй явагдсан бөгөөд олон жилийн турш үргэлжилж, хэдэн мянган хүн амь насаа алдсан" гэж бичсэн байв.
Дутертегийн засгийн газар 2021 оны сүүлээр олон улсын шүүхийн мөрдөн байцаалтыг зогсоохыг оролдож байжээ
Баривчилгааны үндэслэл нь "Түүний шүүх хуралд оролцох боломжийг баталгаажуулах" явдал гэж гуравдугаар сарын 7-нд гарсан захирамжид дурджээ. Мөн түүнчлэн Дутертег шүүхийн дуудлагыг үл тоомсорлох магадлалтай гэж үзсэн байна.
Дутертег цагдаа нар хаашаа авч явсан болон түүнийг шүүхийн хамгаалалтанд шилжүүлэх нь тодорхойгүй байна. Харин засгийн газар 79 настай экс удирдагчийн биеийн байдал сайн байгаа гэжээ.
Шүүхээс Дутертегийн үед үйлдэгдсэн хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой аллагын асуудлыг 2011 оны 11-р сарын 1-нээс 2019 оны 3-р сарын 16-ны хооронд буюу тэрээр өмнөд Давао хотын захирагч байх үеэс эхлэн судалж, олон нийтийн эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж үзсэн. Дутерте 2019 онд Ромын статутаас Филиппинийг гаргах шийдвэр гаргасан нь хүний эрхийн идэвхтнүүдийн үзэж байгаагаар хариуцлагаас зугтах оролдлого байсан гэжээ.
Дутертегийн засгийн газар 2021 оны сүүлээр олон улсын шүүхийн мөрдөн байцаалтыг зогсоохыг оролдож, Филиппиний эрх баригчид эдгээр асуудлыг дотооддоо мөрдөж байгаа тул ОУЭШ энэ хэрэгт бүрэн эрхгүй гэж маргаж байв.
Эх сурвалж: Time.com