Говь-Алтай аймгийн Бугат сумын I багийн малчин Х.Цэен-Ойдов 1350 гаруй км зам туулан нийслэлд иржээ. Тэрбээр Мобикомын 9598... дугаараа 10 гаруй жил барьжээ. Сар тутам 14 мянгын дата авч, бүх сүлжээнд үнэгүй ярих 29500 төгрөгийн эрхээр цэнэглэсэн байхад баруун хязгаар нутгаасаа хаашаа ч ярих холбоо харилцааны асуудал нь шийдэгддэг гэнэ.
Энэ заншлаараа хоёрдугаар сард утсаа цэнэглээд, Мобикомаас зарласан “Азын-25” урамшууллын баруун бүсийн хэрэглэгчдээс ялагч болжээ. Азын-25 урамшууллын эхний шатны ялагч болсон тэрбээр “Ялагч болсноо би мэдээгүй, Мобикомоос залгахад нь би шууд нэвтрүүлгийг ухрааж үзээд маш их баярласан. Шинэ машинаа хүлээн авахаар бид Улаанбаатарт гэр бүлээрээ ирээд байна” гэж баярын сэтгэгдлээ хуваалцав.
Мобиком корпорациас сар шинийн баярыг тохиолдуулан хэрэглэгчдийнхээ дунд “Азын-25” урамшуулал зарлаад буй юм. Урамшууллын эхний шатны таван ялагчийг тодруулах шууд нэвтрүүлгийг сар шинийн баярын өмнөхөн “Боловсрол суваг” телевизээр явуулж, ялагчдад цоо шинэхэн “Сүзүки жимни” машины түлхүүр гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт /2025.03.07/ өдөр боллоо. Ялагчдын шагналыг Мобиком корпорацын Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, Маркетингийн газрын захирал Б.Эрдэнэ-Очир, Борлуулалт, хамтын ажиллагааны газрын захирал Энхбат нар гардуулав.
Нэгдүгээр сарын 15-наас 2-р сарын 25-ны хооронд 14 мянган төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр нэгж, датагаар утсаа цэнэглэсэн хэрэглэгчид “Сүзүки жимни” машины урамшуулалд оролцох эрхтэй болсон.
Мобиком группийн Бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, Мобиком корпораци 2025 оны сар шинийн баярыг угтаж “Азын-25” урамшууллаа зарласан. Өнөөдөр /2025.03.07/ энэхүү урамшууллын эхний шатны таван ялагч тодорч, шагналаа авч байна. Урамшуулал хараахан дуусаагүй, гуравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Дараагийн шатанд “Тоёота Ланд Круизер-300” цоо шинэхэн автомашин эзнээ хүлээж байна.
Энэхүү урамшуулалд оролцож амжаагүй болон эхний шатанд оролцсон хэрэглэгчид дараагийн шатны урамшуулалд ч оролцох боломжтой. Үүний тулд 14 мянга болон түүнээс дээш үнийн дүн бүхий нэгж, датагаар гурав болон түүнээс дээш удаа гар утсаа цэнэглэхэд болох юм хэмээгээд ялагч болсон таван хэрэглэгчдэдээ баяр хүргэж, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөв.
“Сүзүки жимни” автомашины урамшууллын аяны ялагчийг таван бүсээс тодруулсан бөгөөд:
- Нэгдүгээр бүсээс Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Х.Цэен-Ойдов
- Хоёрдугаар бүсээс Архангай аймгийн Хангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн харуул Д.Нямдорж
- Гуравдугаар бүсээс Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багийн иргэн Г.Тэмүжин
- Дөрөвдүгээр бүсээс Өмнөговь аймгийн иргэн, ачааны машины жолооч Ш.Цэвээнравдан
- Тавдугаар бүс буюу Улаанбаатар хотын хэрэглэгчдийн дундаас Шинэ Зеланд улсын иргэн, уул уурхайн өрөмдлөгийн “Majore Drilling” компанийн Монгол Улс дахь салбарт механикийн мэргэжилтэн Jacob Rayward нар тодорлоо.
Мобикомынхон шинэ автомашинуудын улсын дугаарыг зүүж, эзэд нь унаад явахад бэлэн болгожээ. Гар утсаа цэнэглээд л цоо шинэ автомашинтай болсон иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Д.НЯМДОРЖ: СУМЫНХАА 100 ЖИЛИЙН ОЙГООР ШИНЭ МАШИНТАЙГАА ЯВАХ НЬ ЭЭ
Архангай аймгийн Хангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн харуул Д.Нямдорж, Сумынхаа сургуулийн галчаас эхлээд 20 гаруй жил ажиллаж байна. Би 2008 оноос хойш Мобикомын дугаараа барьсан. Утсаа сард хоёр удаа 15 мянгын датагаар цэнэглэнэ. Дээр нь сард 14 мянгаар утасны эрхээ сунгадаг юм.
Миний хувьд хүүхэд байхдаа тохиролд улаан ус л хожиж байлаа. Гэтэл анх удаа цоо шинэ автомашины эзэн боллоо. Би ингэж ялагч болно гэж зүүдлээ ч үгүй. Сар шинийн баярын өмнө ийм сайхан урамшуулал явуулж, хүмүүсийн ахуй амьдралд том дэмжлэг үзүүлсэнд маш их баярлаж байна.
Шууд нэвтрүүлэг цагаан сарын өмнө болсон. Хүмүүс залгаж, баяр хүргэхэд нь эхэндээ итгээгүй. Утасны дугаарыг зарласан учир танихгүй хүмүүс хүртэл залгаж, баяр хүргэдэг юм байна. Энэ зун манай сумын 100 жилийн ой болно. Сумынхаа түүхт ойгоор шинэ унаатай явах нь ээ. Автомашины ялагч болсондоо маш их баяртай байна.
Г.ТЭМҮЖИН: ӨӨРИЙНХӨӨ ХЭРЭГЛЭЭГЭЭР ДАТА АВААД, ШИНЭ УНААТАЙ БОЛЛОО
Дорнод аймгийн Баяндун сумын Нэгдүгээр багийн иргэн Г.Тэмүжин, Би Дорнод аймгийн төвд Цагдаагийн байгууллагад ажилладаг. Дугаараа Дорнод аймгийнхаа салбараас авсан. Би ер нь тохиролд итгэдэггүй байсан. Шууд нэвтрүүлэг гарах үед би хөдөө явж таарсан. Хүмүүс залгаж баяр хүргэхэд нь итгээгүй. Лайвыг ухрааж үзээд маш их баярласан. Ялагч болсноо мэдчихээд аав, ээждээ дуулгахад “Юу яриад тоглоод байгаа юм. Замаа сайн харж, болгоомжтой яв” гээд эхэндээ эхэндээ бас л итгээгүй. Миний хувьд “Азын-25”-ыг мэдэж байсан. Гэхдээ өөрийнхөө хэрэглээгээр дата аваад, шинэ унаатай болсондоо маш их баяртай байна. Машинаа унаад нутаг руугаа буцна даа.
Ш.ЦЭВЭЭНРАВДАН: ХҮНД АЗ ГИЙДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ, САЙХАН БАЙНА
Өмнөговь аймгийн иргэн Ш.Цэвээнравдан, Би Өмнөговь аймгийн Цагаан хаданд ачааны машины жолооч хийдэг. Мобигийнхоо дугаарыг долоон жил барьж байна. Би хилээр гарч ачаа буулгадаг учир байнгын интернэттэй байх шаардлагатай. Сард хэд хэдэн удаа 15 мянгаар цэнэглэдэг. Би урамшууллын долоон эрхтэй байсан. Хүнд аз гийдэг юм байна шүү, сайхан байна. Би анх удаагаа тохиролд ялагч боллоо. Манай гэр бүлийнхэн шинэ унаагаа хүлээн авахаар бүгд ирсэн, бид маш их баяртай байна.
Удахгүй Ланд-300 машины эзэн тодруулах юм байна. Хүмүүс минь, гар утсаа сайн цэнэглээд ялагч болоорой. Тохирол нь маш шударга явагддаг юм байна шүү.
JACOB RAYWARD: БИ МОНГОЛД 6 САРЫН ӨМНӨ ИРЭЭД, МОБИКОМООС ШИНЭ ДУГААРАА АВСАН
Урамшууллын тавдугаар бүс болох Улаанбаатар хотын хэрэглэгчдийн дундаас Шинэ Зеланд улсын иргэн, уул уурхайн өрөмдлөгийн “Majore Drilling” компанийн Монгол Улс дахь салбарт механикийн мэргэжилтэн Jacob Rayward тодорлоо. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад ажиллаж, амьдрахаар иржээ.
Jacob Rayward, Би анх ирээд Монголын хамгийн том оператор гэж Мобикомыг сонгосон. “Азын-25”-ын талаар огт мэдээгүй. Нэгж, датагаар утсаа цэнэглээд л авто машин хожсондоо маш их баяртай байна гэлээ.
Үүрэн телефоны анхдагч Мобиком корпорациас сар шинийн баярыг тохиолдуулан хэрэглэгчдэдээ зориулсан урамшууллын эхний шат амжилттай болж, хэрэглэгчид нь шинэ унаагаа хүлээн авч, нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залав.
Урамшуулал үүгээр зогсоогүй. Хэрэглэгч та гуравдугаар сардаа багтан 14 мянга болон түүнээс дээш дүнгээр гурван удаа нэгж, датагаар гар утсаа цэнэглэвэл цоо шинэ “Ланд круизер-300” автомашины эзэн болох боломжтой юм.