Даваа гарагт “Nasdaq 100 Index” 3.8 хувиар унаж, 2022 оноос хойших тааруу өдрөө үдлээ.
АНУ-ын хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтаас болгоомжилж технологийн салбарын хувьцаагаа зарж эхэлснээр компаниудын хувьцааны ханш 2022 оноос хойших арилжааны нэг өдрийн хамгийн огцом уналт үзүүллээ.
Даваа гарагийн арилжаагаар “Nasdaq 100 Index” 3.8 хувиар доошилж, зах зээлийн үнэлгээнээс нь нэг их наяд ам.доллар арчигдсан байна.
“Bloomberg”-ийн “Гайхамшигт 7”-ийн индекс 4.5 хувиар уналаа. Тухайлбал: “Tesla”-ийн хувьцааны ханш нэг өдөрт 15 хувиар унаснаар энэ он гарсаар 45 хувиар буураад байна. Мөн “Nvidia”-ийн хувьцааны ханш 5.1 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь сүүлийн хоёр сард нэг их наяд ам.доллароор хорогдсон байна.
Дональд Трамп болон түүний засаг захиргаа АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширна гэх дохио зах зээлд өгснөөр технологийн салбарын хувьцаанууд “Улаан бүс”-д шилжива. Тэрбээр "Хөрөнгийн захын өсөлтөд саад учруулахгүйгээр тарифын арга хэмжээ авна" гэсэн сонгуулийн өмнөх амлалтаасаа хазайж байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээ дахин тооцоолоход хүргэж байна.
2025 он гарсаар “Meta” компаниас бусад “Гайхамшигт 7”-ийн хувьцаанууд бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байгаа юм. Оны эхний гурван сард “Tesla” компани 600 тэрбум ам.долларын үнэлгээгээ алдаад байгаа ба “Nvidia” компанийн хувьцааны ханш 20 орчим хувиар буурсан дүнтэй байна.