Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Улмаар уг заалтыг түдгэлзүүлэх дүгнэлтийг гаргасан юм.
Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг "Энэ дүгнэлт их сонирхолтой. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тухай хууль ч өөрчлөгдөх ёстой байсан.
Энэ заалтыг түдгэлзүүлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ заалт хүчинтэй байсан юм шиг ойлголт төрөөд байна. Хүчинтэй байсан бол 2021 оны сонгууль яаж явагдсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.
ҮХЦ маргаан үүсгэхээс илүү хүчингүй заалт тул засах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн бол зүгээр байсан болов уу. Цаашид иймэрхүү зүйлс дээр анхаарахгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөгдөөгүй олон хуулийн заалт бий" гэлээ.
УИХ-ын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир "Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт ороход дагаад Ерөнхийлөгчийн тухай хуульд ч өөрчлөлт орох ёстой байсан.
Гэтэл энэ хуулийг өөрчлөөгүй өнөөдрийг хүрлээ. Үндсэн хуультай зөрчилдөж байгаа ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт хийх ёстой. Энэ хуулийн заалтыг өөрчлөөгүй Засгийн газар, УИХ буруугаа хүлээх хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Үндсэн хуульд нийцүүлж, өөрчлөөгүйн улмаас ҮХЦ-ийн дүгнэлт гарахын өмнө Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна гэсэн заалт нь өөрөө буруу байсан ч юм шиг маргаантай, буруу ойлголтын асуудлууд их гарсан" хэмээн үг хэлэв.
Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Бид маш чухал асуудлыг хэлэлцэж байна. Хууль хэрэглээний практикийн асуудал гарч ирж байна. Монгол Улсад хууль дээдлэх ёс автоматаар хэрэгжээд явж буй том эрх зүйн соёл тогтсон байгаагийн шинж. Ерөнхийлөгчийн тухай хууль нь Үндсэн хуультайгаа нийцээгүй байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулчихсан. Энэ бол төр маш цалгардсан байдалтай ажиллаж байгаагийн том илрэл. Өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах ёстой шүү.
Тухайн үедээ Ерөнхийлөгчийн тухай хуульд нь өөрчлөлт ороогүй ч Үндсэн хуулиа дээдлээд дагаад зургаан жил гээд явчихсан. Гэхдээ цаашид ийм шийдлээр яваад байж болохгүй" гэв.