Баялаг бүтээгчдийг мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын түншлэлд урьжээ.
Энэ дагуу өнөөдөр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын менежментийг хувийн хэвшилд шилжүүллээ.Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, АЖЭБ-гийн сайд Г.Дамдинням нар ёслолд оролцов.
Төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, түнш байгууллагын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ.
Аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран шинэчилнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ.
Сургуулийн дэргэд хувийн хэвшлийн оролцоотой дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ.
Сургалтын орчин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах санхүү, татварын таатай нөхцөл бүрдүүлэх давуу тал бүрдэнэ. Мөн тухайн суралцагчийг цалинтай дадлагажих, ажиллах боломжийг нээж өгөх юм байна. Хувийн хэвшлийг төлөөлж MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Таван богд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Шунхлай группийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан нар оролцжээ.