2026 оны Met Gala өчигдөр буюу 2026 нь 5-р сарын 4-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь Metropolitan Museum of Art-д уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээ нь жил бүр Costume Institute-д хөрөнгө босгохын зэрэгцээ дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын үдэш гэдгээрээ онцлог байдаг билээ.
Энэ жилийн наадам “Costume Art”, /Хувцасны урлаг/ харин dress code буюу хувцаслалтын хэв маяг нь “Fashion is Art” /Загвар бол урлаг/ байсан нь хувцас загварыг зүгээр нэг гоёл биш, харин урлагийн бүтээл гэж харуулахыг зорьсон өгүүлэмжтэй байлаа. Сэдэв нь олон мянган жилийн турш урлаг ба хувцас хэрхэн сүлэлдэж ирснийг таниулахад чиглэсэн бөгөөд оролцогчид өөрсдийгөө “Амьд уран бүтээл” мэт илэрхийлэх боломжтой юм.
Арга хэмжээг уламжлал ёсоор Анна Винтур удирдсан юм. Нийтдээ 400 гаруй урилгатай зочин оролцсон энэ жилийн Met Gala-ийн улаан хивсэн дээр олон салбарын одод цуглажээ. Сонирхуулбал, хөгжмийн ертөнцөөс Дожа Кэт, Байд Банни, Сэм Смит, Сабрина Карпентер нар ирсэн бол реалити шоу болон загварын ертөнцөөс Ким Кардашьян, Жижи Хадид, Кендалл Женнер нар оролцжээ. Спортын салбараас Серена Уильямс, Льюис Хамилтон зэрэг дэлхийн хэмжээний тамирчид хүрэлцэн иржээ.
Хэн ямар хувцас, гоёлоор гангарсныг дараах фото мэдээллээс хүлээн авна уу.