Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба" уриан дор 2026 оны 05 сарын 04-08-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны 05 сарын 04-нд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож Монгол Улсын Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоо бий болгох, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ.
Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж байна хэмээгээд Засгийн газрын хуралдаан бүрд татвар төлөгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих шийдвэр гаргасныг онцоллоо.