Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний D хэсгийн /АНУ, Парагвай, Австрали, Турк/ сүүлийн тоглолтууд өндөрлөлөө.
Тус хэсгийн эхний хоёр тойргийн тоглолтод АНУ хоёр хожил авснаар хэсгээс тэргүүн байраар гарч, Турк тэмцээнээ өндөрлүүлэх нь тодорхой болоод байсан.
Сүүлийн тойрогт АНУ болон Туркийн шигшээ багууд тоглосон бөгөөд Турк 3:2 гэсэн онооны харьцаагаар яллаа.
Гэхдээ энэ хожил хэсгийн үр дүнд ямар нэг өөрчлөлт авчрахгүй юм.
Нөгөө талд хэсгийн хоёрдугаар байрыг шалгаруулах тоглолт Парагвай болон Австралийн шигшээ багуудын хооронд болсон.
Энэ тоглолтод багууд 0:0 гэсэн харьцаагаар тэнцсэнээр Австрали хэсгээсээ хоёрдугаар байраар гарах болсон. Харин Парагвай гуравдугаар байраар шалгарах нь бараг тодорхой болж байна.
АНУ болон Туркийн тоглолтын мөчийг Монголоос анх удаа хөл бөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэй сурвалжилж буй гэрэл зурагчин Ч.Ганбат буулгасныг хүргэж байна.