“Бие биедээ туссан гэрэл” буюу Монгол, Солонгосын уран бүтээлчдийн дотоод ертөнцөөр аялсан нь…
Зун цагийн наран дор Улаанбаатар хотын төв талбай хөл хөдөлгөөн ихтэй, амьдрал “буцалж” байна. Тэртээ 1991 онд үүд хаалгаа нээж, олон уран бүтээлийг “амилуулж”, үзэгчдийн мэлмийг баясгасаар ирсэн Монголын Уран зургийн галерейн хаалгыг татан ороход тэс өөр нэгэн амгалан ертөнц угтлаа.
2176 км-ийн алсаас Монгол оронд ирсэн БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчид болон монгол уран бүтээлчид өөрсдийн “дотоод гэрэл” бүхий гайхалтай өвөрмөц бүтээлүүдээрээ танхимын орон зайг дүүргэжээ. 2015 оноос хойш Берлин, Сан Антонио, Токио, Бангкок зэрэг дэлхийн томоохон хотуудаар аялсан “Соёлт хот Гвангжу” олон улсын үзэсгэлэн энэ жил Монголд “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” сэдвийн дор нээгджээ.

Энэ нь Монголын Уран зургийн галерейг тэр чигт нь хамарч, бүх талбайг нь ашигласнаараа том хэмжээний үзэсгэлэн болжээ.
Үзэсгэлэнд Гвангжу хотын медиа арт, инстоляцын чиглэлийн зургаан уран бүтээлч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон зургаан уран бүтээлч (үүнд "Хөх Нар" төвийн уран бүтээлчид болон Венецийн биеннальд оролцож байсан дөрвөн уран бүтээлч багтжээ) хамтран нийт 30 гаруй бүтээлээ дэлгэсэн байна. Уран бүтээлч бүр 4-6 бүтээл дэлгэсэн тул үзэгчид тэдний дотоод сэтгэлгээний хувьслыг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой. Хоёр орны уран бүтээлчид өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх, хувь хүний дотоод ертөнцийг өөр өөрийн өвөрмөц хэлээр буулгажээ.

Монгол уран бүтээлчдийн хувьд уран зураг, бар зураг зэрэг нийгмээ маш олон төрлөөр илэрхийлсэн бол Солонгосын уран бүтээлчдийн бүтээл илүүтэй медиа арт, технологи тал руу давамгайлсан байгаа нь хоёр хотын соёлын сонирхолтой огтлолцол болж чаджээ.
Үзэсгэлэнд дэлгэсэн, хоёр орны уран бүтээлчдийн зарим бүтээлээс онцлон хүргэе.
Морины зураглалаар дамжуулан цаг хугацааны зогсолтгүй урсгал болон хүний дотоод сэтгэлийн хувирлыг таван махбодын өнгөөр илэрхийлсэн нь маш сонирхолтой шийдэл байлаа. Уламжлалт Монгол зургийн хэв маягийг орчин үеийн контемпорари хэлбэрт оруулж, "хязгааргүй" гэх гүн ухааны ойлголтыг хөдөлгөөнтэй бөгөөд амьд мэт харуулж чадсан нь гайхалтай.
“ХЯЗГААРГҮЙ”
-130237-2536120720260617130245.png)
Уран бүтээлч Б.Хишигсүрэн – Infinity (Хязгааргүй)
Үргэлжлэн давтагдаж буй мэт морины дүрсийг өнгө, зураас, техникийн ялгаатайгаар илэрхийлсэн 5 хэсгээс бүрдэх бүтээл. Энэ нь зүгээр нэг давталт биш, цаг хугацаа болон орон зайн шилжилт, хүний сэтгэл зүйн хувьсал өөрчлөлтийг харуулдаг. Өнгөний хувьсал нь Монгол соёлын Таван махбодын үзэл санааг агуулсан бөгөөд мориор дамжуулан эрх чөлөө, хүч чадал, байгальтай зохицон оршихуйг бэлгэджээ. Зохиомжийн хувьд Монгол зургийн уламжлалт хэв маягийг тусгасан байна.
Дараагийн уран бүтээл үзэгчдийн сонирхлыг татсан өвөрмөц сэтгэхүйг илэрхийлж байлаа.
Тодруулбал, хүний шунал, хэрэгцээнээс үүдэж байгаль орчин хэрхэн өөрчлөгдөн хэлбэржиж буйг, мөн тэрхүү хиймэл орон зайд бид өөрсдөө цаашид амьд үлдэж чадах уу гэдэг асуултыг маш хурцаар тавьжээ. Энд лабораторийн эсвэл механикжсан бүтэц мэт суурь нь байгалийг хайрцаглаж, удирдах гэсэн хүний оролдлогыг илтгэх шиг харанхуй, түгшүүртэй атлаа маш чухал сэдвийг хөндсөн, гойд илэрхийлэмжтэй бүтээл санагдлаа.
“АГААР ЦЭВЭРЛЭГЧ”
-130259-187583503920260617130305.png)
Уран бүтээлч Мүн Чан Хван (Mun Changhwan)
Биднийг хүрээлэн буй орон зай болон тухайн орон зайд бүрэлдэн бий болж буй амьдралын мөн чанарыг эрэлхийлсэн бүтээл. Уур амьсгалын хямралаас үүдэлтэй олон өөрчлөлтийг туулж буй өнөөгийн дэлхий ертөнц өндөр хөгжилтэй иргэншлийн амьд биетүүд оршин тогтнох орчныг хэвээр хадгалж чадах эсэх тухай асуултыг тавьдаг. Хүний шаардлагаар бүтээгдсэн хиймэл орон зай болон амьд биесийн оршин тогтнох байгалийн орчин хоорондоо хэрхэн зөрчилдөж буйг бодитоор харуулж, байгальтайгаа зохицон амьдрах ёстой хүний хязгаарлагдмал байдал, тулгамдсан асуудлуудыг эргэцүүлэн бодоход хүргэдэг.
Үзэгч Д.Анужин: Бясалгал хиймээр амгалан мэдрэмж төрлөө

Үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдийг шимтэн үзэж, урлагийн орчныг мэдрэн суух үзэгч Д.Анужинтай цөөн хором ярилцлаа.
- Энэхүү үзэсгэлэнг үзээд танд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Үзэсгэлэнгийн хаалгаар анх орж ирэнгүүтээ л шууд “Би энд бясалгал хиймээр байна” (I want to meditate here) гэж бодогдсон. Маш чимээгүй, үзэмж нь үнэхээр гоё болохоор зүгээр л дотоод сэтгэлээ сонсож, бясалгамаар мэдрэмж өгч байна. Маш тайван байна”
- Энд дэлгэгдсэн бүтээлүүдээс хамгийн их таалагдсан, сэтгэлд үлдсэн бүтээлээсээ хуваалцахгүй юу?
- "Надад даавуун дээр зурсан хүн шиг дүрсүүд, доороосоо гэрэлтдэг (будагтай) инстоляци ажил маш их таалагдсан. /доорх зураг/ Тэр бүтээлийн илэрхийлж байгаа санаа нь Улаанбаатар болон Тэжон (Данжин) хотуудын утаа, бохирдлыг харуулсан юм шиг санагдсан. Хүмүүс утаа тортог, бохирдол дунд амьдарч байгаа ч яг л өөрсдийн амьдралын хэмнэл, хэв маягтаа уусаад, хийх ёстой зүйлээ хийж, ажил сургуульдаа яваад, амьдралаа үргэлжлүүлж байгаа тэр үйл явцыг илэрхийлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Би хувьдаа энэ үзэсгэлэнг үзэхийг хүмүүст, ялангуяа залууст санал болгомоор байна.

Энхзаяа Эрдэнэбилэг – To All the love in life (Амьдралын бүх хайрын төлөө)
Энэ бол бидний оршин тогтнолыг тэтгэж байдаг үзэгдэх болон үл үзэгдэх бүхий л холбоос, байгаль дэлхийдээ зориулсан талархлын сэтгэлээ илэрхийлсэн бүтээл. Амьдралын эгэл жижиг мөчүүдэд байдаг халамж, энэрэл, харилцан ойлголцлыг тодотгожээ. Уран бүтээлч биднийг хүрээлэн буй эх байгаль (ландшафт, агаар, ус)-тай тогтоосон гүн гүнзгий хэлхээ холбоо, амьдралын хэмнэлийг эргэцүүлэн тунгаахыг уриалсан байна.
Хүн гэдэг амьтан байгаль эх, хүрээлэн буй орчинтойгоо салшгүй хүйн холбоотой гэдгийг маш нарийн, мэдрэмжтэйгээр сануулсан бүтээл байна. Өдөр тутмын анзаарагддаггүй жижиг халамж, байгалийн өгөгдөл бүхэнд талархах сэтгэлийг өдөөж, үзэгчдэд дотоод амар амгаланг бэлэглэхүйц гүн гүнзгий утга агуулгатай санагдлаа.
-130448-200974689820260617130826.png)
Чимээтэй хотын их хөл хөдөлгөөнөөс хэсэгхэн холдон, нам гүм үзэсгэлэнгийн танхимд ийнхүү түр зуур саатаад гарахдаа “Бие биедээ тусах гэрэл” буюу хүмүүс орон зайн хол, ойроос үл хамааран, урлаг болон сэтгэл зүрхээрээ холбогдож, бие биедээ урам зориг, амьдрах итгэл бэлэглэх өгөх боломж хэзээд байдгийг ойлгох шиг болов.
Улаанбаатар, Гвангжу хотууд өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, түүхтэй. Гэвч хүн төрөлхтний эгэл амьдрал, өөрийгөө танин мэдэх гэсэн хувь хүний эрэл хайгуул хаана ч ижил байдгийг энэхүү 12 уран бүтээлч өөрсдийн бүтээлээрээ нотолжээ.
Хэрэв та зуны нартай өдрүүдэд хотын чимээ шуугианаас түр ч болов холдож, гүн гүнзгий мэдрэмж, урлагийн амгалан гэрлээр дотоод ертөнцөө цэнэглэхийг хүсвэл Монголын Уран зургийн галерейд энэ сарын 25-нийг хүртэл дэлгэгдсэн “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнг үзэх боломжтой.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн 2 дугаар дамжааны оюутан О.Даваажаргал