gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ 3576₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Орон сууцны төрөлжсөн банкаар иргэдэд ипотекийн зээл олгохгүй"

"Орон сууцны төрөлжсөн банкаар иргэдэд ипотекийн зээл олгохгүй"

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Г.Тэгшсүрэн
Улс төр
1 цаг 21 минутын өмнө
 2
Facebook
Twitter
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  14 цаг 17 минут
2026.06.03

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар, 

  • Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл,
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээллээ. Тэрээр, "Энэ хоёр хууль нь харилцан уялдаа холбоотой, бие биеэ дэмжсэн зохицуулалт гэж ойлгож болно. Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай хууль нь эрэлт буюу санхүүжилтийн эх үүсвэрийн талыг дэмжих зорилготой бол Орон сууцжуулалтын тухай хууль нь нийлүүлэлтийн талыг дэмжихэд чиглэж байгаа юм.

Миний бие Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар бүтэн нэг жил ажиллах хугацаандаа салбарын эрдэмтэн, судлаачид болон иргэдтэй уулзаж, санал солилцсон. Энэ хугацаанд боловсруулсан дээрх хоёр хууль нь өнөөдөр Монгол Улсын орон сууцжуулалтын салбарт тулгамдаж буй гол асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн гэж ойлгож болно.

Сэтгүүлчдийн зүгээс “Орон сууцжуулалтын банк байгуулагдсанаар арилжааны банкуудтай өрсөлдөх үү” гэсэн асуулт гарах байх. Энэ банк нь тусгай зориулалтын төрөлжсөн банк байх учраас арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Харин төрөөс зорилтот бүлгийн иргэд, дундаж болон бага орлоготой өрхүүд, залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготой ажиллана.

Бид 2013 оноос өнөөдрийг хүртэлх ипотекийн зээлийн хэрэгжилтийг судалж үзсэн. Энэ хугацаанд нийт 11 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 140 гаруй мянган өрхөд олгожээ. Гэвч өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд орон сууцанд орох хүсэлтэй 47 мянга орчим өрх, нийт 6.1 орчим их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ хүлээгдэж байна.

Жилд дунджаар 9-10 мянган өрх ипотекийн зээлд хамрагдаж байгаа өнөөгийн нөхцөлд иргэд 4-6 жил хүртэл хугацаанд дарааллаа хүлээх шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ипотекийн зээл хүссэн иргэн 4-6 жилийн дараа л зээлд хамрагдах боломжтой гэсэн үг.

Ийм удаан хугацааны хүлээлтийн улмаас иргэд өндөр хүүтэй арилжааны банкны зээл авахад хүрч байна. Сүүлийн 2-3 жилийн судалгаагаар ипотекийн зээл хүссэн иргэдийн 70 хувь нь дарааллаа хүлээж чадалгүй, жилийн 18-24 хувийн хүүтэй арилжааны зээл авч орон сууцандаа орсон байна.

Нөгөө талаас нийлүүлэлтийн асуудлыг бид өнгөрсөн 12-13 жилийн хугацаанд орхигдуулжээ. Иймээс Орон сууцжуулалтын тухай хуулиар Үндэсний орон сууцны корпорац, Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын чиг үүргийн давхардлыг арилгаж, нэгдсэн тогтолцоотой болгох зохицуулалтыг тусгасан.

Нийлүүлэлтийн талд төрөөс газар чөлөөлөлт болон дэд бүтцийн асуудалд тодорхой хэмжээнд оролцож, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Үгүй бол орон сууцны үнэ цаашид эрчимтэй өсөх эрсдэлтэй. Манай судалгаагаар 2030 он гэхэд орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 10-11 сая төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоо гарсан.

Иймээс дээрх хоёр хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон.

Мөн нэг зүйлийг дуулгахад, эдгээр төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас сэтгүүлчдийг урьж, нэг цаг орчим үргэлжлэх дэлгэрэнгүй танилцуулга, хэвлэлийн бага хурал зохион байгуулна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

  • "Орон сууцны төрөлжсөн банкаар иргэдэд ипотекийн зээл олгохгүй"
    "Орон сууцны төрөлжсөн банкаар иргэдэд ипотекийн зээл олгохгүй"
    1 цаг 21 минутын өмнө
  • ФОТО: Хүүхдийн баяр төв талбайд үргэлжилж байна
    ФОТО: Хүүхдийн баяр төв талбайд үргэлжилж байна
    2026-06-01
  • "Хүүхэд яг хэдэн цагт, юунаас болж нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно"
    "Хүүхэд яг хэдэн цагт, юунаас болж нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно"
    2026-05-30
  • "Монголд анх удаа дэлхийн хэмжээний шатрын тэмцээнд өрсөлдөх нь онцгой санагдаж байна"
    "Монголд анх удаа дэлхийн хэмжээний шатрын тэмцээнд өрсөлдөх нь онцгой санагдаж байна"
    2026-05-29
  • "Зургаан жилээр нэг удаа сонгогддог албан тушаалтнууд Дээд шүүхээр далимдуулж туршилт хийчихлээ"
    "Зургаан жилээр нэг удаа сонгогддог албан тушаалтнууд Дээд шүүхээр далимдуулж туршилт хийчихлээ"
    2026-05-28
  • Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилохыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов
    Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилохыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов
    2026-05-26
  • "Үндсэн хуультай нийцээгүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан нь төрийн цалгар байдлын илрэл"
    "Үндсэн хуультай нийцээгүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан нь төрийн цалгар байдлын илрэл"
    2026-05-26
  • “Туулын хурдны замын төсөлд амралтын өдрөөр ч ажиллахаар сэтгэлзүйгээ бэлдэж байгаа”
    “Туулын хурдны замын төсөлд амралтын өдрөөр ч ажиллахаар сэтгэлзүйгээ бэлдэж байгаа”
    2026-05-26
  • ФОТО: Марафонд оролцсон хүн бүр ЯЛАГЧ
    ФОТО: Марафонд оролцсон хүн бүр ЯЛАГЧ
    2026-05-23
  • ФОТО: Марафонд оролцогчид гараанаас гарлаа
    ФОТО: Марафонд оролцогчид гараанаас гарлаа
    2026-05-23
  • Н.Энхбат: Дарханы засаг дарга Б.Азжаргал найзтайгаа хамт хууль зөрчсөн
    Н.Энхбат: Дарханы засаг дарга Б.Азжаргал найзтайгаа хамт хууль зөрчсөн
    2026-05-22
  • "Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"
    "Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"
    2026-05-22
  • Гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа
    Гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа
    2026-05-22
  • УИХ-ын гишүүн Б.Батбаатар чуулганы үеэр гишүүдэд намынхаа сүлд дууны дахилтыг сонсгов
    УИХ-ын гишүүн Б.Батбаатар чуулганы үеэр гишүүдэд намынхаа сүлд дууны дахилтыг сонсгов
    2026-05-21
  • Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлдөггүй. Суудал дээр нь микрофон байх ёсгүй
    Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлдөггүй. Суудал дээр нь микрофон байх ёсгүй
    2026-05-21
  • Г.Очирбат: УИХ-ын дарга аа, Та гишүүдийн амыг барих гэж энэ хуулийг оруулж ирсэн юм уу?
    Г.Очирбат: УИХ-ын дарга аа, Та гишүүдийн амыг барих гэж энэ хуулийг оруулж ирсэн юм уу?
    2026-05-21
  • УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ
    УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ
    2026-05-21
  • ФОТО: Бээжинд хийх Путиний айлчлал эхэллээ
    ФОТО: Бээжинд хийх Путиний айлчлал эхэллээ
    2026-05-20
  • Х.Нямбаатар: Чи бантсандаа намайг зайлуулж байна
    Х.Нямбаатар: Чи бантсандаа намайг зайлуулж байна
    2026-05-17
  • С.Эрдэнэболд: Монгол дархлаагаа авч үлдэхийн тулд өдрийн тэмдэглэл, албан ажлаа байнга монгол бичгээр бичдэг
    С.Эрдэнэболд: Монгол дархлаагаа авч үлдэхийн тулд өдрийн тэмдэглэл, албан ажлаа байнга монгол бичгээр бичдэг
    2026-05-17
  • Н.Учрал: Нөөцийн мах бий, тэр мах хаана байгааг би хайж явна
    Н.Учрал: Нөөцийн мах бий, тэр мах хаана байгааг би хайж явна
    2026-05-16
  • "Ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, мөнгөний нэг эх үүсвэр нь гадаад зээл"
    "Ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, мөнгөний нэг эх үүсвэр нь гадаад зээл"
    2026-05-15
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2026-05-15
  • ФОТО: Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ
    ФОТО: Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ
    2026-05-15
  • ФОТО: Хоёр том гүрний удирдагчдийн уулзалтын эргэн тойронд
    ФОТО: Хоёр том гүрний удирдагчдийн уулзалтын эргэн тойронд
    2026-05-14
  • "Ийм эргүү парламент гэж юу байдаг юм бэ, ичиж амьдаръя хэдүүлээ"
    "Ийм эргүү парламент гэж юу байдаг юм бэ, ичиж амьдаръя хэдүүлээ"
    2026-05-14
  • "НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсрууллаа"
    "НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсрууллаа"
    2026-05-14
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
    Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
    2026-05-12
  • "Дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа гадаад зээлээр шийднэ”
    "Дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа гадаад зээлээр шийднэ”
    2026-05-12
  • Багануур дүүргийн Боловсрол сургуулийн гадна талбайг тохижуулжээ
    Багануур дүүргийн Боловсрол сургуулийн гадна талбайг тохижуулжээ
    2026-05-11
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан