Тус гомдлын дагуу ХҮЭК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг шалгалт хийсэн. Ингэхдээ “Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул” гэж албан бичигтээ тодорхойлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Улмаар тус зураг бүхий мэдээллийг нийтэлсэн сайтыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон аж.
Харин ХЭҮК-оос хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд дотоод хяналт, шалгалт хийгээд "Хэлтсийн дарга С.Ганзориг нь комиссын гишүүний өгсөн үүргийн дагуу шалгалтыг гүйцэтгээгүй.
Холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Хүний гэрэл зураг нь биометрик мэдээлэл болохгүй" гэж үзсэн аж.
Улмаар ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулж, сонсох үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг өгөв.
Өөрөөр хэлбэл хэлтсийн дарга С.Ганзоригийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах мэдэгдлийг өгсөн. Тухайн албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж байгаа гэв.
Сонсох ажиллагааны хүрээнд шийдвэрийг өөрт нь танилцуулж, өөрийнх нь тайлбар мэдээллийг мөн сонсож, холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргах юм байна.