2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол боллоо. Энэ ДАШТ-ий аваргаар Испанийн шигшээ тодроод буй.
Шагналыг зохион байгуулагч гурван улсын ерөнхийлөгч нар болон FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино тэргүүтэй эрхмүүд гардуулж өглөө.
- Испанийн шигшээ багийн төвийн хамгаалагч Пау Кубарси шилдэг залуу тоглогч шагнал

- Испанийн шигшээ багийн хаалгач Унай Симон шилдэг хаалгач буюу Алтан бээлий шагнал

- Испанийн шигшээ багийн ахлагч Родриго Эрнандес шилдэг тоглогч буюу Алтан бөмбөг шагналыг тус тус хүртлээ.
Аргентины шигшээ багийн хувьд дөрөв дэх удаагаа мөнгөн медалийн эзэд болж байна.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Английн шигшээ Францыг ялснаар 60 жилийн дараа ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэн билээ.
Энэ ДАШТ-ий мэргэн бууч буюу Алтан шаахай шагналын эзнээр 10 гоол, 4 гоолын дамжуулалт өгсөн, Францын тамирчин Килиан Мбаппе тодорсон. Түүний хувьд хоёр дахь удаагаа энэ шагналыг хүртэж байгаа юм. Мөн тэрбээр нийт 22 гоолтойгоор ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болсон.