Хүчит бөхийн барилдааны наймын даваа, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Э.Батмагнай нарын барилдаан бөх сонирхогчдыг суудлаас нь өндөлзүүлсэн сайхан барилдаан боллоо.
Нэг цаг найман минутын турш үргэлжилсэн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Э.Батмагнайгаар найм давж их шөвөгт үлдсэн юм. Цэнгэлдэх хүрээлэнд цугласан монгол түмэн хоёр бөхийг эн тэнцүү дэмжин уухайлж байлаа. Наймын давааны хамгийн удаан үргэлжилж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдааны онцлох агшинг хүргэж байна.