Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан ч Боловсролын зээлийн сангийн санхүүжилт шийдэгдээгүй оюутнуудын төлөөлөл, эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлнэ гэв.
Тодруулбал 2026-2027 оны хичээлийн жилд Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авч, Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн (бакалавр 40, магистр 20) эцэг эхийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл өглөө.
"Монгол Улсаа төлөөлөн дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах эрх авч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгаа ч сургалтын төлбөрийн санхүүжилт тодорхойгүйн улмаас суралцах эрхээ алдах, их сургуулийн элсэлтээ баталгаажуулж чадахгүй болох, улмаар олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл нь талаар өнгөрөх эрсдэлтэй нөхцөл байдал бодитоор үүсээд байна.
Одоогийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан хяналтын тоо, төсвийг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт танилцуулж, Засгийн газраас 2026 оны 250 дугаар тогтоол баталсан нь бодлогын түвшинд уг асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тодорхойлсон.
Гэхдээ зөвхөн "2027 оны улсын төсөвт тусгана" гэсэн агуулга нь 2026 онд сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байгаа суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор хамгаалах хангалттай баталгаа болж чадахгүй байна" гэлээ.
Иймд Хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистр, нийт 60 суралцагчийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн Засгийн газрын тодорхой шийдвэрийг 2026 оны 08 дугаар сарын 15-ний дотор гаргаж өгөх шаардлага тавьж байгаа аж.
Тодорхой арга хэмжээ авах хүртэл Төрийн ордны гадна суулт хийнэ гэв.
ШУУД ҮЗЭХ: