Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Таван Хан дэвжээ, Алдар спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх, улсын арслан Б.Орхонбаяр Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүүг авч Даян Аварга цол хүртлээ.
Улсын арслан Б.Орхонбаяр арав даван түрүүлж, ДАЯН АВАРГА боллоо. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар,
- Нэгийн даваанд залуу бөх Ч.Мөнх-Оргилыг
- Хоёрын даваанд сумын заан М.Бямбажавыг
- Гурвын даваанд цэргийн начин Ө.Даваацэрэнг
- Дөрвийн даваанд аймгийн арслан Х.Балжиннямыг
- Тавын даваанд аймгийн арслан Х.Дүүрэнсаранг
- Зургаагийн даваанд аймгийн арслан А.Нармандахыг
- Долоогийн даваанд Улсын заан С.Сүхбатыг
- Наймын даваанд аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожийг
- Есийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэлийг
- Арвын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг давж ийнхүү Даян Аварга боллоо.
Даян Аварга Б.Орхонбаярын багш Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Шавь минь олон жилийн дараа Үндэсний их баяр наадамдаа түрүүллээ. Үүнээс өмнө зургаан удаа шөвгөрсөн байсан. Миний шавь болоод арван жил болж байна. Маш их бахархлаа. Бусад шавь нар маань ч цол, чимгээ ахиулсан ээлтэй наадам боллоо” гэв.