Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр (2026.07.09) зохион байгуулж байна.
Энэхүү наадам нь Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах зорилготой.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт энэ сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэд Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно. Хүндэт зочид өнөөдөр “Дээлтэй Монгол” наадмыг үзэн сонирхох товтой байна.
"Дээлтэй Монгол" наадмаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.