Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээж Ерөнхийлөгч үг хэллээ. Тэрбээр "Манай сайхан оронд зочлон ирж ард түмний минь баяр дээр баяр нэмсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён болон бусад хүндэт зочдод баяр наадмын мэнд өргөн дэвшүүлж байна.

Монголчууд сүр хүчээ бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Монголчууд биднийг, Монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөх аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэгтэй билээ. Тиймээс Монгол Улс "Дэлхийн адууны өдөр"-ийг санаачилсныг НҮБ баталсан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх сайхан уламжлал тогтож буйд Төрийн тэргүүний хувьд баяртай байна.
Монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай. Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь мандан бадарч байх болтугай" гэв.