Энэ жилийн хөл бөмбөгийн ДАШТ-д 500 мянган хүн амтай Кабо Верде улсын шигшээ баг анх удаа оролцож байна.
Цөөн хүн амтай, анх удаа оролцож буй арлын жижиг энэ улс хамгийн эхний тоглолтдоо Европын аварга Испанитай таарч, нэг ч гоол алдалгүй тэнцсэн нь ДАШТ-ий эхний дуулианыг тарьсан.
Тус тоглолтын онцлох тоглогч нь Кабо Вердегийн 40 настай хаалгач Возинья байсан юм.
Тэрбээр тоглолтын турш Испаний багаас хийсэн хүчтэй довтолгоонуудыг амжилттай хааж, хаалгандаа гоол алдаагүй. Тоглолт өндөрлөсний дараа тэрбээр нулимс дуслуулж байв.
Уйлсан шалтгаанаа тэнгэрт байгаа өвөө, эмээ болон виз, бондын асуудлаас болж тоглолтыг нь үзэхээр очиж чадаагүй ээжтэйгээ холбон тайлбарласан.
Тэгвэл түүний ээж визийн асуудлыг давж, өнгөрсөн шөнө Уругвайтай хийсэн тоглолтыг очиж үзсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
Тус улсын шигшээ баг эхний тоглолтдоо Испанитай тэнцсэн бол хоёр дахь тоглолтдоо түүхэн хоёр гоол хийж, Уругвайтай мөн тэнцээд буй.
ФОТО: