УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын зүгээс хэрэв дахин долоон сарын 1-нд болсон шиг үйл явдал болбол ямар шийдвэр гаргаж, арга хэмжээ авч ажиллах вэ гэж нэр дэвшигчдээс асуув.
Нэр дэвшигч Ж.Болд “Тэр үед би өөрөө голд нь үүрэг гүйцэтгэж явсан. Эрх барьж байсан төрийн албан тушаалтнууд тодорхой шийдвэр гаргачихсан бол гэж боддог. Энэ үймээн, самуунд цагдаагийн албан хаагчид болон иргэд олноороо өртөж хохирсон. Үүнээс хойш жагсаал цуглааны үед хэрхэн ажиллах вэ гэдэг журам өөрчлөгдсөн, энэ дагуу ажиллаж байгаа.
Одоо энэ сургамжид үндэслэн тодорхой арга хэмжээг шуурхай авах ёстой юм байна гэж ойлгодог. Төрийн хууль тогтоомжийг зөрчвөл би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хариуллаа.