УИХ-ын гишүүн Б.Батбаатар чуулганы үеэр үг хэлэхдээ намынхаа сүлд дууны хэсгээс тоглуулж сонсгов. Чуулганы үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байв.
Тэрбээр "Энэ хууль УИХ-ын даргын өрөөнд боловсруулсан хууль гэж би ойлгосон. Энэ хуульд нэг асуудал байна. УИХ нь Үндсэн хуулиар ч тэр ард түмний төлөөлөл юм.
Энэ танхим Засгийн газрын кабинет биш. Энэ танхимд иргэд, олон нийт, цөөнхийн бүлгүүдийн дуу хоолой гарч байх ёстой юм. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр явбал энэ танхим ард түмний гэсэн мөн чанараа алдана гэж харж байна.
УИХ дахь МАН, АН-ын бүлэгт зориулсан, тэд нарын эрх мэдэл дархлааг хадгалах, цаашдын засаглалаа бэхжүүлэх гэсэн зорилготой хууль орж ирлээ гэж бодож байна.
Энэ хуулийн төслийг хэлэлцэж байх үед 20 гаруй саналыг оруулъя гээд өгсөн. Эдгээр саналаа оруулбал санаачлагчийн нэг болж болно гэж ойлгосон. Гэвч тэр саналуудыг хүлээж аваагүй.
МАН хэдхэн жилийн өмнө бүлэггүй л байсан. Та нар энэ түүхээ бодох хэрэгтэй. Энэ танхим ард түмний төлөөлөл болохоос биш кабинетын зарчмаар явах ёсгүй.
Нийгмийн хэт цөөнх, сонирхлын бүлэг, олон нийтийн санаа бодол танхимд орж ирэх боломжийг хааж байна гэдэг нь иргэдийг талбай дээр цуглаж, төрийн эрхээ эргүүлэх зам руу орно гэсэн үг.
Парламент бол иргэдийн төлөөлөл, толь байх ёстой. ИЗНН энэ зарчмыг хамгаална. Та бүхэнд нэг зүйл товч сонсгоё" хэмээгээд дуу тавьсан.
Уг дуу нь Иргэний зориг ногоон намын сүлд дууны дахилт хэсэг аж. Гэхдээ түүний үг хэлэх хугацаа дууссан тул бүрэн сонсгож чадаагүй. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Нэмэлт нэг минутаа аваад дуугаа явуулах уу" ч гэж асуусан юм.