Хүмүүний амьдрал урссаар дахин нэг жил, 365 хоногийг бид үдэх нь. Есдүгээр сарын 1 болдгоороо л болж, гэрэлтсэн харцтай багачууд сургуульд элсэж, эгэл энгийн амьдрал үргэлжилжээ. Мөн хүндэт зочид айлчилж, хэн нэгнийг буруутган гэнэтхэн барьж хорьж, хэдэн жилийн өмнө байгуулсан гэрээний буруу, зөвийг 16 жилийн дараа дахин хэлэлцэж, өөр нэгэн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, Их Эзэн Чингис хааныхаа алтан хөшөөг Италид урлуулан авчирч музейд залжээ. Жагсаж, тэмцэж, омогшиж, хөөрсөн өдрүүдийг бид өнгөрүүлжээ. Бас шатахуунд дугаарлаж, шинэ орд нээж, шинэ Ерөнхий сайдаа томилж, тэгснээ огцруулж, буцаан ажлыг нь хийлгэж, ер будлимаар олон ч үйл явдлын гэрч болжээ, бид. Ингээд Монгол Улсад өнгөрч буй 2025 онд өрнөсөн онцлох үйл явдлыг гэрэл зургаар тоймлон хүргэж байна.
Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад 830 орчим мянган хүүхэд суралцаж байна. (2025.09.01)
Цалингаа нэмүүлэхийг хүссэн багш нар хугацаагүй ажил хаялт зарлав. (2025.10.16)