gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"

Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар "Рио Тинто" компанийн Зэсийн группийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэр "Оюу толгой" төслийн өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ногдох ёстойг санууллаа хэмээн Засгийн газар мэдээлэв.

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-03-10
 147
Facebook
Twitter

Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал Б.Даваадалай нар "Рио Тинто" компанийн Зэсийн группийн удирдлагуудтай уулзжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэж би өмнө нь хэлж байсан. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Хариултууд, үнэнийг хэлэхэд бидэнд таалагдахгүй байна. Менежментийн төлбөр 40 хувь гэж ярьсан байсан, 30 хувь болжээ.

Зээлийн хүү дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас бидэнд өгч байгаагаас хоёр дахин өндөр байна. Бураагүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зөрүүнээс ашиг хүртээд, нөгөө талд нь ногдол ашиг өгөхгүй байна. Тэнцвэргүй, шударга бус байна гэж бид үзэж байна. Харилцан үр ашигтай байх нь бидний тавьж буй шаардлага. Парламентын энэ шаардлагыг бид хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь шударга бус байгаад Монголын ард түмэн, парламент дургүйцэж байна. 

Яагаад шударга бус байна гэхээр дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүгээр ашиг олоод байна.

Бид болохоор өр "үйлдвэрлээд" байна гэдэг нь гол асуудал. 20, 30 жилийн дивидент эзэмшдэг, энэ үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй. Саналын эрхгүй. ТУЗ-өөс 34 хувийг эзэмших нь яагаад ашигтай вэ гэж би 2019 онд асууж байсан. Одоо дахин асууж байна. Бид 34 хувийн асуудлыг ярьж байна. Энэ нь биднийг өндөр хүүтэй зээлийн механизм болов. Ногдол ашиг ч өгдөггүй. Ийм 34 хувь бидэнд ямар ашигтай юм бэ гэж иргэд, парламент асууж байна.    

Рояалти бол ямар ч бизнес төлдөг, хэвийн хэм хэмжээ. "Оюутолгой" Эрдэнэтээс дөрөв дахин бага рояалти буюу АМНАТ төлж байна. Манайхан мэдээлэл ч авч чаддаггүй гэж байна. 

Хуучин ТЭЗҮ дэх зэс, алтны үнэ одоо хэд болов? Далд уурхайн ТЭЗҮ өөрчлөгдсөнөөс санхүүжилт өссөн нь бидний буруу биш. Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр үүрэг хүлээсэн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол Улс үүрэх ёстой вэ? Энэ бүхэн монголын ард түмэнд, монголын парламентад хуурагдсан мэт мэдрэмж өгч байна.

Ажлын түвшинд бодитой үр дүнгүүд гарахгүй бол "Онтрэ" болон орд газруудын талаар ямар шийдвэр гарахыг бид хэлж мэдэхгүй. Та бүхэн ойлгоно гэж итгэж байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй нөхцөлд цаашдаа бид  жинхэнэ эрсдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. Баярлалаа" гэжээ.

Энэ үеэр "Оюу толгой" төслийн өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ногдох ёстойг санууллаа хэмээн Засгийн газар мэдээлэв.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн лхагва гарагт NTV телевизэд өгсөн ярилцлагадаа "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд л төслийн өгөөжийн дийлэнхийг Монголын тал хүртэнэ гэж оруулсан. Өөр ямар ч гэрээ, баримтад энэ өгүүлбэр байхгүй.

Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар далд уурхайг санхүүжүүлэх төлөвлөгөөг хүчингүй болгосон тул энэ заалтыг бид яаралтай албажуулах ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Рио Тинто талаас Зэсийн группийн захирал Кейти Жаксон, "Рио Тинто Монгол" компанийн захирал Р.Амаржаргал, "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Л.Мөнхсүх болон албаны бусад хүмүүс уулзалтад оролцжээ. 

  • ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
    ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
    2026-09-19
  • ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
    ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
    2026-09-18
  • ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
    ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
    2026-09-18
  • ФОТО: АН-ын акц эхэлж,  төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
    ФОТО: АН-ын акц эхэлж, төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
    2026-09-15
  • ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
    ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
    2026-09-15
  • АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
    АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
    2026-09-15
  • ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
    ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
    2026-09-14
  • ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
    ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
    2026-09-14
  • ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
    2026-09-05
  • ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
    2026-09-01
  • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    2026-08-27
  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2026-07-30
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2026-07-30
  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-26
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан