gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     3.09
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 3
Зурхай
 3.09
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 3.09
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
3 цаг 43 минутын өмнө
Twitter logo

Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал Б.Даваадалай нар "Рио Тинто" компанийн Зэсийн группийн удирдлагуудтай уулзжээ.

 Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэж би өмнө нь хэлж байсан. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Хариултууд, үнэнийг хэлэхэд бидэнд таалагдахгүй байна. Менежментийн төлбөр 40 хувь гэж ярьсан байсан, 30 хувь болжээ.

Зээлийн хүү дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас бидэнд өгч байгаагаас хоёр дахин өндөр байна. Бураагүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зөрүүнээс ашиг хүртээд, нөгөө талд нь ногдол ашиг өгөхгүй байна. Тэнцвэргүй, шударга бус байна гэж бид үзэж байна. Харилцан үр ашигтай байх нь бидний тавьж буй шаардлага. Парламентын энэ шаардлагыг бид хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь шударга бус байгаад Монголын ард түмэн, парламент дургүйцэж байна. 

Яагаад шударга бус байна гэхээр дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүгээр ашиг олоод байна.

Бид болохоор өр үйлдвэрлээд байна гэдэг нь гол асуудал. 20, 30 жилийн дивидент эзэмшдэг, энэ үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй. Саналын эрхгүй. ТУЗ-өөс 34 хувийг эзэмших нь яагаад ашигтай вэ гэж би 2019 онд асууж байсан. Одоо дахин асууж байна. Бид 34 хувийн асуудлыг ярьж байна. Энэ нь биднийг өндөр хүүтэй зээлийн механизм болов. Ногдол ашиг ч өгдөггүй. Ийм 34 хувь бидэнд ямар ашигтай юм бэ гэж иргэд, парламент асууж байна.    

Рояалти бол ямар ч бизнес төлдөг, хэвийн хэм хэмжээ. "Оюутолгой" Эрдэнэтээс дөрөв дахин бага рояалти буюу АМНАТ төлж байна. Манайхан мэдээлэл ч авч чаддаггүй гэж байна. 

Хуучин ТЭЗҮ дэх зэс, алтны үнэ одоо хэд болов? Далд уурхайн ТЭЗҮ өөрчлөгдсөнөөс санхүүжилт өссөн нь бидний буруу биш. Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр үүрэг хүлээсэн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол Улс үүрэх ёстой вэ? Энэ бүхэд монголын ард түмэнд, монголын парламентад хуурагдсан мэт мэдрэмж өгч байна. Ажлын түвшинд бодитой үр дүнгүүд гарахгүй бол "Онтрэ" болон орд газруудын талаар ямар шийдвэр гарахыг бид хэлж мэдэхгүй. Та бүхэн ойлгоно гэж итгэж байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй нөхцөлд цаашдаа биджнэд жинхэнэ эрсдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. Баярлалаа" гэжээ.

Энэ үеэр "Оюу толгой" төслийн өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ногдох ёстойг санууллаа хэмээн Засгийн газар мэдээлэв.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн лхагва гарагт NTV телевизэд өгсөн ярилцлагадаа "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд л төслийн өгөөжийн дийлэнхийг Монголын тал хүртэнэ гэж оруулсан. Өөр ямар ч гэрээ, баримтад энэ өгүүлбэр байхгүй.

Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар далд уурхайг санхүүжүүлэх төлөвлөгөөг хүчингүй болгосон тул энэ заалтыг бид яаралтай албажуулах ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Рио Тинто талаас Зэсийн группийн захирал Кейти Жаксон, "Рио Тинто Монгол" компанийн захирал Р.Амаржаргал, "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Л.Мөнхсүх болон албаны бусад хүмүүс уулзалтад оролцжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан