Сүүлийн үед уран бүтээлдээ эргэн ороод буй дуучин Жастин Бибер 2026 оны “Грэмми”-гийн тайзнаа гарч олны анхаарлыг татлаа.
Хоёрдугаар сарын 1-ний ням гарагт 31 настай дуучин “Yukon” дуугаа толилуулахдаа гитарынх нь өнгөтэй ижил нил ягаан өнгийн шорт болон хар оймсноос өөр хувцасгүй гарч ирж, хэвлийн булчин болон шивээсүүдээ ил гаргасан байв.

Жастин хамгийн сүүлд 2022 оны “Грэмми”-д оролцож байв. Харин энэ жил тэрбээр дараах нийт дөрвөн шагналд нэр дэвшжээ. Үүнд:
- Оны шилдэг цомог (SWAG)
- Шилдэг поп вокал цомог (SWAG)
- Шилдэг поп соло тоглолт (“Daises”)
- Шилдэг R&B тоглолт (“Yukon”) зэрэг бүтээлүүд багтаж байна.
Тэрбээр эхнэр Хейли Биберийн хамт улаан хивсний ёслолд оролцсон ба хоёулаа хар өнгийн хослол өмссөн байжээ.

“Грэмми” шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Crypto.com Arena-аас CBS сувгаар шууд дамжуулжээ. Энэ жилийн Грэмми наадмын эргэн тойронд болсон үйл явдлыг та ЭНД дарж хүлээн авна уу.
Эх сурвалж: People