Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Энэ өдрийг улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.
БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Энэ үеэс эхлэн Монгол улсад өнөөдрийг хүртэл Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж байна.
Сонирхуулахад, Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3 504 741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байгаа юм. Бид энэхүү өдрийг тохиолдуулан эрчүүдээс Эмэгтэй хүнийг нэг үгээр тодорхойлбол, танд эмэгтэй хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ? гэх асуултад хариулт авлаа.
Тэдний юу гэж хариулсныг дараах видеоноос үзээрэй.