Буцах

Усны чанар, эрдсийн хэмжээ хэвийн ч зөөвөрлөх, дамжуулахад өөрчлөгддөг

2023-05-03
Усны чанар, эрдсийн хэмжээ хэвийн ч зөөвөрлөх, дамжуулахад өөрчлөгддөг

Төв, суурин газрын ундны усны чанар, аюулгүй байдал, цаашдын зорилт сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.  

Ус бол стратегийн чухал түүхий эд төдийгүй хүнсний гол бүтээгдэхүүн. Цэнгэг усны нөөцийг нэмэх, бохирдож хомсдохоос хамгаалах, зохистой ашиглах, усан орчны экосистемийг алдуулахгүй байх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.

Орон нутаг, нийслэлийн дүүргүүд харьяа нутаг дэвсгэр дэх хотхон, худаг, булаг, голын ус, ус дамжуулах шугам хоолой, ААН, өрхийн ус хадгалах саванд шинжилгээ хийж, авах арга хэмжээг тодорхойлжээ. Нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлснээр цаашид хэрэгжүүлэх ажлын гол баримт болох аж. 

Зорилтын хүрээнд ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын эзлэх хувийг  

  • 2025 он гэхэд 85,  
  • 2030 онд 87,  
  • 2050 онд 90 хувьд хүргэхээр зорьсон.  

Одоогоор манай улсын нийт хүн амын 30 хувь нь л аюулгүй усаар хангагдаж,  50 хувь орчим нь суурь хэрэгцээний  буюу 30 минутын дотор усаа зөөвөрлөн хэрэглэх боломжой байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Хоёр жил тутамд холбогдох байгууллагууд орон нутаг, нийслэлийн ундны усны чанар, стандартад шинжилгээ хийж манайд танилцуулдаг. Шинжилгээний дүгнэлтээс цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатайг зөвлөдөг. Усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд эрдэс стандартын хэмжээнд байдаг ч эцсийн хэрэглэгчид очихдоо нян, бактери хэвийн хэмжээнээс их, зарим эрдэс зохистой хэмжээнээсээ хэд дахин ихсээд очиж байна. Учир нь ус нь зөөвөрлөх, хадгалах явцдаа бохирдоод байгаа хэрэг. Усны  шугам сүлжээг сайжруулах, шинэчлэх, стандартад нийцсэн сав сонгож, байнга угааж, халдваргүйжүүлэх нь чухал.  

ААН, үйлдвэр байгууламжууд урьдчилан цэвэрлэгээ хийхгүй, стандартад нийцээгүй бохир усыг төвлөрсөн ариутгах шугам сүлжээнд нийлүүлдэг. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмж байна. Улмаар цэвэрлэх байгууламжаас гарах усны 65 хувь шаардлага хангахгүй, хөрсөнд шингэдэг нь хөрсний доройтол үүсгэх сөрөг нөлөөтэй.  

Ундны усны нянгийн бохирдлын хэмжээ буурахгүй, аммони, нитрит, нитратын дундаж агууламж жил ирэх тусам өсөж байна. Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалах бүсийн хяналтыг чангатгах хэрэгтэй. Хөрс бохирдуулагч эх үүсвэр, нөхцөлийг тодорхойлж, эрсдэлийг арилгуулах шаардлагатай. Хүн амд ундны усыг бохирдлоос хамгаалах, ариун цэврийн байгууламжийн стандартын шаардлагад нийцүүлэх тухай мэдээлэл түгээх шаардлагатай гэсэн зөвлөмжийг хүргүүлж байгаа” гэв.  

Ус дамжуулах шугам сүлжээг сайжруулах, шинэчлэхийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг, цаашид хяналтаа чангатгаж, холбогдох байгууллагаас хөрөнгө төсөвлүүлж, үүрэгт ажлаа гүйцэтгэх шаардлагатайг албаныхан онцолсон.  

Нитрит нь биеийн жингийн  нэг кг тутамд 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой. Хэтэрвэл үр хөврөлд хоруу нөлөө үзүүлдэг.
Нитрат хүний биед их хэмжээгээр агуулагдвал эс, ДНХ-ийг гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг.
Аммони нь азот болон ус төрөгчийн атомоос тогтох химийн нэгдэл. Ургамал бордоход чухал үүрэгтэй. Гэвч нитрит, нитраттай холилдох үед хоруу чанар үзүүлж шүд өвчлүүлэх, уушги гэмтээх сөрөг үр дагавартай.

ЗЭЭЛЭЭР АРВАН АЙМГИЙН ТӨВ, СУМДЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар “Дээрх зорилтын хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд хөрөнгө төсөвлөх, шаардлагатай хүний нөөц, мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангахад анхаарч байна.

Одоогоор БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хот дахь цэвэрлэх байгууламжуудыг шинэчилж байна. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр арван аймгийн төв, зарим сумдын цэвэрлэх байгууламжийг шинэчилж байна. Ялангуяа цэвэрлэх байгууламжаас дахин ашиглах боломжтой усыг гаргаж үйлдвэрлэлд ашиглах боломжтой болгох зэрэг цогц ажлыг төлөвлөн ажиллаж байна” гэлээ.  

Цаашид хэрэгжүүлэх зөвлөмж, зорилтуудыг дэвшүүлэв.

  • Монгол улсын засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийтийн аж ахуйн талаарх авах арга хэмжээний тухай 2019 оны 474 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах.  
  • Ундны усны чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээ боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гарган улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.  
  • Төв суурин газарт ариутгаж, халдваргүйжүүлсэн, стандартад заасан үзүүлэлтээс хэт өндөр элементтэй байвал шүүж, хэт бага байгааг эрдэсжүүлсэн ус борлуулах цэгийг нээх.
  • Инженерийн дэд бүтэцтэй болон төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжтой сум, сууринд унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар шинэ худаг гаргаж, ус ашиглах, дүгнэлт гаргахыг зөвшөөрөх. Хот, суурин газрын нүхэн жорлонг цөөрүүлэх, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил бие засахыг зогсоох, энэ чиглэлд нийтийн хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай хийх.  

Аймгийн хэмжээнд цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалт, хийлгэх нөхцөлөөр хангах ажиллахыг удирдлагууд чиглэл болголоо. Уулзалтад аймаг, нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байгууллагын төлөөлөл удирдах зөвлөл болон Эрүүл Мэндийн Газрын дарга нар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ДЭМБ, ЭМЯ, Барилга хот байгуулалтын яамны төлөөллүүд оролцов. 

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[ 109.40.241.121 ]
  2023.05.03

Гадны жуулчид авчраад өвтгөөд явуулах нь ээ! Иймэрхүү эрсдлээ гадаад явдлын яамяаж хүргүүлдэг юм болоо?

Зочин
[ 109.40.241.121 ]
  2023.05.03

Галны жуулчид авчраад өвтгөөд явуулах нь ээ! Иймэрхүү эрсдлээ гадаад явдлын чам яаж хүргүүлдэг юм болоо?

Зочин
[ 202.126.88.138 ]
  2023.05.03

Чухал асуудал яригджээ. Ундны цэвэр усаар жорлонгоо татдаг бурангуй стандартаа шмнэчлэх хэрэгтэйшдээ. Атал яасан Айлууд усаа зөөж ууна Яармаг энэ тэрт зэвтэй ус. 00доо саарал ус хэрэгэж хүртээмжээ сайжруулаяа