gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Нямбаатар: Дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлнэ

А.Номин
Нийгэм
2025-01-08
86
Twitter logo

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцсэн.

Хотын дарга Х.Нямбаатар, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа дахь удаагаа ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ.

2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.5 сая хүрэх төлөвтэй байна.

Иймээс тэдэнд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн тээвэр, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх таталцлын бүсүүдийг бий болгох зэрэг хот байгуулалтын стандартад тавигддаг бүхий л суурь үзүүлэлтээр хөгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа.

Тухайлбал, явган хүний замын уртыг одоо байгаагаас 9 дахин, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх бол авто замын сүлжээг 17.000 км-ээр уртасгана. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цагийн хурдтай байгааг 22.5 км/цагт хүргэх боломж бүрдэнэ. Мөн айл өрхүүдийн 80 орчим хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжаар хангах зорилго бүхий мастер төлөвлөгөөг өргөн барилаа гэв.

Өмнөх буюу 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн. Ингэхэд уг төлөвлөгөөний биелэлт 29.3 хувьтай байсан гэв.

Санхүүгийн нөөц бололцоогүйн улмаас дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх хөрөнгө зардлыг тусгаагүйгээс инженерийн дэд бүтцийн норм хэтрүүлж, хэт төвлөрүүлж, орон сууцжих бодлого явуулсан. Энэ нь 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гарсан алдаа гэдгийг хэллээ.

Ташрамд, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2017 оноос эхлэн боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байх бөгөөд бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж тусгасан юм.

Тодруулбал, ногоон бүсэд:

  • Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/
  • Стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;
  • Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
  • Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
  • Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
  • Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгасан юм.

Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар тусгасан.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан