ХӨНДСӨН СЭДЭВ:
-
Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн дийлэнхийг Хятадаас импортолж, үлдсэн багахан хувийг дотоодоос авч буй тул үйлдвэрүүд зогсоход хүрэв
-
Утаа ихэссэн нь чанаргүй барьцалдуулагчтай холбоотой байж болзошгүй.
Өвөл бүр л утаатай байдаг, гэвч өнөө жилийн утаа өмнөхөөсөө илүү өтгөн, саарал. Өдрийн туршид үл замхарч үзэгдэх орчныг хязгаарлаж буй нь энэ хотод амьдарч, амьсгалж буй хүн бүрийн санааг зовоож байна. Утааг бий болгож буй гол хүчин зүйл нь гэр, сууцаа халаахын тулд хэрэглэж буй сайжруулсан шахмал түлш.
Сайжруулсан шахмал түлш хоёр л үндсэн орцтой. Түлшний 95 хувь нь үндсэн түүхий эд болох миддлинг буюу нүүрс. Үлдсэн 5 хувь нь барьцалдуулагч. Барьцалдуулагч нь түлшинд агуулагдах хүхрийн ислийг (SO2) багасгах, түлшийг нягтаршуулж бат бэх болгох үндсэн хоёр үүрэгтэй байх ёстой. Хэрэв түлшийг чанаргүй барьцалдуулагчаар үйлдвэрлэвэл зөөх, тээвэрлэх явцад хагарч, бутарч, үйрнэ. Хэрэглэгчдэд үйрсэн нүүрс очно гэсэн үг. Ийм түлш асалт удаан, уугьсаар их хэмжээний утааг агаарт дэгдээдэг.
Барьцалдуулагч шинэ сэдэв биш. Улаанбаатар хотод 2019 оны намраас сайжруулсан шахмал түлш ашиглаж байна. Энэ үеэс л шахмал түлшийг барьцалдуулсаар ирсэн. Гэхдээ тухайн үед бүх барьцалдуулагчийг БНХАУ-аас худалдан авдаг байсан. Харин 2022 оноос тодорхой хувийг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж эхэлжээ.
Барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх санаа хэнд, хэрхэн төрснийг судалж үзлээ. Оюуны өмчийн газраас 2022 онд “Доломитын шохойг ашиглаж шаталтаас ялгарах хүхэрлэг хийн агууламжийг бууруулах арга” гэх нэртэй шинэ бүтээлд патент олгожээ. Патентад зохион бүтээгчийн нэр Ж.Батбилэг, эзэмшигчийн нэр “Гарааны баргил тех” ХХК гэсэн байна.
ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСНЭЭР УТАА БУУРСАН Ч ХҮХРИЙН ИСЭЛ ОГЦОМ НЭМЭГДСЭН
Шахмал түлшийг түлж болохгүй биш болно. Гэхдээ ямар эрсдэл үүсэж болох вэ гэдгийг ЖАЙКА аль 2017 онд судалжээ. Энэ судалгаанд гол эрсдэл нь хүхэрлэг хий буюу хүхрийн давхар исэл үүсэх магадлалтай гэж дурдсан байна. Энэ ч үнэн байв. Өмнө нь буюу түүхий нүүрс түлдэг байх үед буюу Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсийг хэрэглэдэг байхад хүхрийн агууламж 0.4-0.5 хувьтай байж. Гэтэл 2019 оноос буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын бусад үзүүлэлт сайжирсан ч, хүхрийн давхар исэл SO2 огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсний хэрэглээг халснаар утаа буурсан ч, агаар дахь хүхрийн давхар исэл ихэссэн гэсэн үг.
Энэ үед “Гарааны баргил тех” ХХК-хан Монголд анх удаа бөсгөсөн шохой буюу гидратын шохойн үйлдвэрийг нээж, арьс ширний үйлдвэрүүдэд жилд 200 гаруй тонн бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байж. Шохойн үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлж, борлуулалтын сувгаа нэмэх судалгаа хийж ЖАЙКА олон улсын байгууллагын “Шохойн чулуу (CaCO3) эсвэл унтраасан шохой (Са (OH2))-г сайжруулсан түлшинд холивол галын хотолд хүхрийг саармагжуулж SO2 -ыг бууруулах боломжтой” гэсэн тайланг олж уншжээ. (Монгол Улс, Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн II үе шатны төслийн ажлын эцсийн тайлан: https://openjicareport.jica.go.jp/pdf/12289310.pdf).
Эндээс шахмал түлшний шаталтын явцад гарах хүхэрлэг хийг гидратын шохой ашиглан саармагжуулж болох юм байна гэдэг бизнесийн санааг олсон. Шохойг барилгын салбарт барьцалдуулагч материалаар өргөн ашигладаг. Учир нь шохой нь ус болон бусад химийн нэгдлүүдтэй урвалд орж, тогтвортой, бат бөх холимог үүсгэдэг.
Шохойн чулууны нэг төрөл болох доломит гэх байгальд түгээмэл байдаг тунамал чулуулгийг шахмал түлшний барьцалдуулагчид ашиглах боломжтой. Ингэснээр нүүрсэнд агуулагдах хүхрийн агууламж 1 хувь байвал шохойн чулууг 5%-д хольж SO2-ыг 80% бууруулж болно гэсэн санааг “Таван толгой түлш” ХК-ийн захиралд танилцуулснаар Монгол Улсын зөвлөх инженер, нүүрсний хими, технологич Ж.Батбилэгтэй хамтран үйлдвэрийн туршилтыг эхлүүлжээ.
Ингээд 2019-2022 оны хооронд бүтэн дөрвөн жилийн турш “Таван толгой түлш” ХК-д үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Тагнуулын ерөнхий газар гээд шалгаж, нягталж болох бүхий л байгууллагын төлөөллийг байлцуулсан туршилт хийсээр эцэст нь “Энэхүү барьцалдуулагчийг ашиглан сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн агууламжийг 2-3 дахин бууруулах боломжтой болох нь туршилтуудын үр дүнгээс харагдаж байна. Барьцалдуулагчийг ашиглан туршилтаар үйлдвэрлэсэн шахмал түлшний хүхэрлэг хий 4 дахин буурсан” гэдэг дүгнэлт гарчээ.
Улмаар “Гарааны баргил тех” ХХК-ийнхан 2020 онд “Эко барьцалдуулагч”-ийн үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулж, 2022 оноос “Таван толгой түлш” ХК-ийн шахмал түлшний барьцалдуулагч нийлүүлэх тендерт шалгарч, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэв. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2023 онд, дараа нь 2024 онд ч сунгасан. Гэвч өнөөдөр тэд ажилгүй зогсжээ. Учир нь, авахаар захиалсан бүх барьцалдуулагчийг нийлүүлсэн, дахин захиалга өгөөгүй.
БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН 50 ХУВИЙГ ХЯТАДААС, 50 ХУВИЙГ НЬ МОНГОЛООС ГЭЖ БУЙ Ч...
Энэ талаар “Гарааны баргил тех” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Ө.Давааням “Бид барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэж буй учраас урдаас оруулж ирж байгаагаас хямд үнэтэй. Манайх 1 тонныг 2.5 сая төгрөгөөр худалддаг. Өөрсдөө тээвэрлэж үйлдвэрийнх нь хашаанд, агуулахад нь хүргэж өгдөг. Харин Хятадаас бол 1 тонн барьцалдуулагчийг 3.0-4.5 сая төгрөгөөр авч байгаа, гэхдээ Замын-Үүдэд л бууна. Түүнийг нааш нь тээвэрлэх зардал мөн нэмэгдэнэ.
Барьцалдуулагчийн 50 хувийг дотоодоос, 50 хувийг нь импортоор авдаг гэж мэдээлж байна. Энэ жилийн хувьд 30-40 хувийг л дотоодоос авсан. Манайхтай нийлээд 3 компанитай гэрээ хийсэн, тэгэхээр нэг компани 10 хувьд нь л барьцалдуулагч нийлүүлсэн гэсэн үг. Үлдсэнийг нь Хятадаас татсан. Захиалга байхгүй тул бид ажилгүй л сууж байна. Мөн сүүлд нийлүүлсэн барьцалдуулагчийнхаа төлбөрийг аваагүй байгаа тул банкнаас өр, зээл нэхэгдсэн байдалтай байгаа.
“Таван толгой түлш” ХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд шаардлагатай бүх барьцалдуулагчийг үндэсний үйлдвэрүүд дангаараа үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой. Гэвч дотоодын компаниас биш БНХАУ-аас татан авсаар байна. Манай үйлдвэрт монголчууд ажиллаж, Монголдоо татвараа төлж байна. Үйлдвэрийн хоёр ээлжийн ажилчдаас гадна шохойн чулуу, шуудай үйлдвэрлэгч ханган нийлүүлэгч компаниудын, тээврийн жолооч нар гээд 200-300 хүн орлоготой байна” гэв.
Барьцалдуулагчийн дийлэнхийг яагаад БНХАУ-аас татан аваад байна вэ? Дотоодын үйлдвэрийнхэд дутуу зүйл бий юу?
Үүнд Үйлдвэрийн дарга Ө.Давааням “Импортын барьцалдуулагч бол керамикийн шавар. Үүнийг цардуултай холиод цавуулаг болгодог. Энэ нь нүүрсийг зөвхөн хэлбэрт оруулах л үүрэгтэй. Түүнээс хүхрийг өөртөө шингээж авах үйлчлэл үгүй, найрлагад нь тийм эрдэс байхгүй. Харин манай үйлдвэрийн эко барьцалдуулагч бол доломитын шохойн чулуу. Энэ нь нүүрсийг хэлбэрт оруулна, хамгийн чухал нь нүүрснээс ялгарч байгаа хүхрийн хийг өөртөө шингээнэ. Нүүрс шатаад дуусахад шахмал түлшний үнс нь барилгын гипс шиг шинжтэй болоод үлддэг. Дээш дэгдэхгүй, үнсэндээ үлдэх л ойлголт юм” гэж тайлбарлалаа.
Утаа өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн шалтгааныг юу гэж харж байна вэ гэвэл тэрбээр:
- Чийгийн асуудал
- Барьцалдуулагчийн чанар
Шохойн чулуутай барьцалдуулагчийн өөр нэг давуу тал нь хаталтын хугацаа богино. “Таван толгой түлш” ХК-ийн үйлдвэрт хатаах зуух гэж бий. Энэ зууханд хятад барьцалдуулагчтай түлшийг хүйтний улиралд 200-250 градус буюу өндөр температураар хатааж байгаа. Гэхдээ энэ өндөр градуст байнга хүргэх боломжгүй. Хатаах зуухыг удаан хугацаанд өндөр температураар ажиллуулбал гал түймэр гарах эрсдэлтэй. Харин манай шохойн чулуутай эко барьцалдуулагчтай түлш 100-120 градуст хатчихдаг. Өөрөөр хэлбэл богино хугацаанд бага температурт хатаахаар түлш үйлдвэрлэлийн зардлыг 2-3 дахин бууруулах бүрэн боломжтой.
Барьцалдуулагчийн чанар муу учраас шуудайтай нүүрсний тал нь хог байна гэдэг асуудлыг хэрэглэгчид хэлж байна. Хогтой нүүрс бүрэн шатдаггүй, уугиад л байдгийг бид мэднэ дээ. 1000 кг нүүрсэнд 50 кг барьцалдуулагч нэмээд 1 тонн шахмал түлш болох ёстой юм. Гэтэл Хятадаас импортолсон барьцалдуулагч 18 хувиар орсон, өөрөөр хэлбэл 50 хувиа бариагүй гэх асуудал бий” гэлээ.
Утааг бууруулах ямар боломж байгааг асуувал:
- Байр, сууцныхаа дулаан алдагдлыг бууруулах
- Бүрэн шаталттай зуух
- Түлэх нүүрс нь сайн чанарын байх ёстой. Энэ гурав цогцоороо явж байж утаа механикаар буурна.
Дулаан алдагдал багатай байвал өдөрт хоёр галладаг байсан айл нэг л түлнэ гэсэн үг. Яндангаар хоёр биш нэг удаа утаа гарах нь утаа механикаар 50 хувиар буурна л гэсэн санаа. Шахмал түлшийг муу гэж би боддоггүй. Илчлэг өндөртэй, дэгдэмхий бодис багатай зэрэг давуу талтай. Илчлэг өндөртэй тул бага түлнэ л гэсэн үг шүү дээ. Нэг л асуудал байгаа нь хүхрийн агууламж өндөр. Үүнийг сайн чанарын барьцалдуулагчаар бууруулах боломжтой” гэлээ.
"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ БИЗ", "ӨГЧИХ БАЙХ АА"...
Шахмал түлшний хүхрийн хүчлийг шохойн чулуугаар саармагжуулах тэдний санааг 2018 онд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр, 2019 онд Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Entrepreneur-Шилдэг инноваци”-иар шалгаруулж “Меркури цом”, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж байжээ.
Гэвч Засгийн газрынхан өөрсдөө шилдэг инновацийн бүтээгдэхүүнээ тоолгүй, өндөр үнэ төлж БНХАУ-аас барьцалдуулагч худалдан авсаар буй нь ямар шалтгаантай вэ?. Тэдний шалгаруулж шагнасан “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ийг бүтээгчид “Үндэсний үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажиллах биз ээ” гэсэн горьдлого тээсээр, сүүлд нийлүүлсэн бүтээгдэхүүний санхүүжилтээ “Өгчих байх аа” хэмээн хүлээж сууна.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж зогссон, “Made in Mongolia” гэсэн хоосон ганц шуудай л тэнд өлгөөстэй байна. Мөн 2042 оныг хүртэл хүчинтэй хугацаатай шинэ бүтээлийн патент бас бий...