Meta компани баримт шалгах үйл ажиллагаагаа зогсоож, X платформын “Community Notes”-тэй төстэй систем нэвтрүүлэх болсноо Гүйцэтгэх захирал Марк Закерберг мэдэгдлээ.
Тэрбээр компанийн зохицуулалтын бодлого, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтүүд оруулах тухайгаа мэдэгдэж, сонгуулийг "соёлын эргэлтийн цэг" гэж онцоллоо.
Зукерберг улс төр, нийгмийн хандлагын өөрчлөлт болон үг хэлэх эрх чөлөөг илүү дэмжих зорилгыг иш татан Meta-ийн бодлогуудад шинэчлэл хийх болсон гэв.
Цогц системүүд ихээхэн алдаа гаргадаг учраас бид илүү хялбар шийдэлд шилжих хэрэгтэй
Эдгээр өөрчлөлтийн хүрээнд Meta нь гуравдагч талын түншүүдтэй хамтран хэрэгжүүлж байсан баримт шалгах /мэдээллийг үнэн худал эсэхийг нягталдаг/ хөтөлбөрөө зогсоож, X-ийн /твиттер/ "Community Notes" шиг хэрэглэгчдийн оролцоонд тулгуурласан системийг ашиглахаар шийджээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хариуцлагаа илүү нэмж, ямар мэдээлэлд итгэх, үл итгэхээ шийдэх юм.
Тус компани улс төрийн агуулгатай холбоотой агуулгын зохицуулалтын бодлогуудыг өөрчилж, хэрэглэгчдийн мэдээний хуудсанд улс төрийн агуулгыг багасгах шийдвэрээ цуцална гэж Зукерберг мэдэгдсэн байна.
Эдгээр өөрчлөлтүүд нь тэрбум гаруй хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том платформууд болох Facebook, Instagram, мөн Threads-д нөлөөлөх юм.
Үүнд улс төрийн хандлагын нөлөө их байсныг онцлон тэмдэглэжээ
“Бид алдаагаа багасгаж, бодлогуудаа энгийн болгож, манай платформууд дээр үг хэлэх эрх чөлөөг сэргээхэд анхаарна” гэж Зукерберг нэгэн мэдэгдэл бүхий бичлэгтээ дурджээ.
Зукерберг сонгуулийг компанийн шийдвэр гаргахад голлон нөлөөлсөн гэж онцолсон бөгөөд “төр засаг, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цензур хийхийг шаардсан” гэж шүүмжилсэн байна.
Түүнчлэн, зохицуулалтын системүүд нь хэт их алдаа гаргаж байгаа тул хар тамхи, терроризм, хүүхдийн бэлгийн мөлжлөг гэх мэт өндөр эрсдэлтэй зөрчлүүдэд илүү анхаарал хандуулна гэжээ.
Тэрбээр “Цогц системүүд ихээхэн алдаа гаргадаг учраас бид илүү хялбар шийдэлд шилжих хэрэгтэй” хэмээв.
Meta компани мөн автомат зохицуулалтын системүүдийг маш ноцтой зөрчлүүдэд чиглүүлж, бусад зөрчлийг хэрэглэгчид өөрсдөө мэдээлэх боломжийг олгоно.
Энэ өөрчлөлтүүд нь Meta болон бусад технологийн компаниуд сүүлийн жилүүдэд агуулгын зохицуулалт бүхий шийдвэрүүдтэй холбоотой бөгөөд үүнд улс төрийн хандлагын нөлөө их байсныг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Today