“Woven City” хамгийн багадаа хоёр жилийн турш олон нийт, жуулчдад хаалттай байхаас гадна “Toyota Motor” энэ хотоос хэзээ ч ашиг олохгүй байх магадлалтай
“Toyota Motor” компани Японы Фүжи уулын бэлд байгуулж буй футурист хэв шинжтэй хотынхоо анхны 100 оршин суугчийг энэ намраас нүүлгэн авчрахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Хэдий тийм боловч энэхүү амбицтай төсөлдөө тус компани хэр хэмжээний өртөг зардал гаргаж буй талаар нарийн мэдээлээгүй байна.
"Woven City" буюу "Сүлжээст хот" хэмээн нэрлэсэн хотын анхны оршин суугчид голчлон компанийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн байх бөгөөд хөгжлийн эхний шатны төлөвлөгөөний дагуу оршин суугчдын тоо алгуур нэмэгдэж, 2000 хүрэхийг “Toyota Motor” даваа гарагт онцолжээ.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода таван жилийн өмнө "амьд лаборатори" мэт хот байгуулах төлөвлөгөөгөө анх танилцуулж байсан юм. Энэхүү хот тогтвортой хөгжлийг бүрэн хангаж, хиймэл оюун, дэвшилтэт роботын технологи, автомат жолоодлоготой автомашин, ухаалаг орон сууцны бодит үлгэр жишээ болохыг тэрбээр тодотгож байв.
"Энэ оноос “Woven City” рүү оршин суугчид нүүж, хот маань аажмаар амь орж эхлэх болно. “Woven City”-ийн бүтээн байгуулалтын эрчийг нэмж, шинэ технологиудыг туршиж, хөгжүүлж болох түвшинд хүргэхийг бид зорьж байна" хэмээн Акио Тоёода Лас Вегаст болж буй CES арга хэмжээний үеэр дурджээ.
“Woven City” хамгийн багадаа хоёр жилийн турш олон нийт, жуулчдад хаалттай байхаас гадна “Toyota Motor” энэ хотоос хэзээ ч ашиг олохгүй байх магадлалтай аж. "Энэ хот “Toyota”-д мөнгө олж өгөх үү гэвэл үгүй байх. “Toyota” та бидний хамтын ирээдүйд хөрөнгө оруулах хариуцлага хүлээсэн гэж миний бие дэлхийн иргэний хувьд үздэг" хэмээн Акио Тоёода онцолж байна.