Италийн нэгэн жижиг тосгон Белкастрод оршин суугчдаа хүндээр өвдөхийг хориглосон байна.
Тодруулбал тосгоны захирагч Антонио Торчия Белкастрод амьдарч буй хүмүүст "ямар нэг яаралтай эмнэлгийн тусламж шаардсан өвчин тусахаас зайлсхийхийг” үүрэг болгосон захирамж гаргажээ.
Белкастро нь Италийн хамгийн ядуу бүс нутгийн нэг болох Калабриа мужид байрладаг.
Тосгоны захирагч энэ шийдвэрээ “инээдтэй” хэмээн тайлбарласан ч ингэх нь орон нутгийн эрүүл мэндийн систем доголдолтой байгааг холбогдох албаныханд мэдэгдэхээс илүү үр дүнтэй арга байх болно гэж үзэж байгаа аж.
Тус тосгоны 1200 оршин суугчийн тал хувь нь 65-аас дээш насныхан бөгөөд хамгийн ойр байрлах яаралтай тусламжийн эмнэлэг тосгоноос 45 км зайтай юм байна.
Түүнчлэн эмнэлэгт хүрэх цор ганц зам нь цагт 30 км хүртэлх хурдны хязгаартай.
Мөн ээлжээр ажиллах эмч ховор учир амралтын өдөр, баяр ёслол, ажлын цаг дууссаны дараа ажиллах боломжгүй байдаг аж.
Эх сурвалж: ВВС