Энэ онд манай улсын эдийн засаг 5-8 хувиар өснө гэж банк, санхүүгийн байгууллагынхан төсөөлжээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк хамгийн өөдрөгөөр таамаглан, 8 хувь гэв.
Харин “Ти Ди Би секюритис” үнэт цаасны компани хамгийн багаар буюу 5.2 хувь гэсэн нь өнгөрсөн оны түвшинтэй ижил байна.
Манай улсын эдийн засаг жилд хамгийн багадаа 1.4 хувиар өсөх учиртай. Засгийн газар энэ өсөлтийг хангах үүрэгтэй юм. Учир нь 2024 онд манай хүн ам 1.4 хувиар өссөн. Эдийн засгийн өсөлт энэ тооноос илүү байж л нэг хүнд ногдох ДНБ-ий өснө.
Хүн амын өсөлт 20-р зууны эхэнд маш бага, нэг орчим хувь байсан бол 20-р зууны сүүл 1956-1989 онд эрчимтэй өсөж, 3 хувьд хүрч байжээ. 1990-ээд оноос хойш хүн амын өсөлт эрчимтэй саармагжиж, 2000 оны тооллогоор жилийн дундаж өсөлт хамгийн бага буюу 1.4 хувь болсон.
Мөн бид эдийн өсөлтөө аль болох урт хугацаанд, тогтвортой хадгалах нь ч чухал.