Өнгөрсөн сард Тайландын Бангкок хотоос БНСУ-ын Мүан хотын чиглэлд зорчсон Jeju Air компанийн онгоц осолдож, 179 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Төрсөн өдрөө тэмдэглээд буцаж явсан 80 настай эрэгтэй эхнэр, хоёр охин, хүргэн, дөрвөн зээгийн хамт амиа алдсан юм.
80 настай эрэгтэйд Pudding нэртэй тэжээвэр нохой байсан бөгөөд одоо тус нохойг асарч хамгаалах хүнгүй болсон.
Иймд амьтдын асрамжийн төв уг нохойг авч, халамжилж, тэжээх хүн гарч иртэл нь төвдөө байлгахаар болжээ.
Ням гарагт асрамжийн төвийн ажилтан уг нохойг гэр бүлийн гишүүдийнх нь дурсгалын газарт аваачсан бөгөөд тэнд байх хугацаандаа нохой нэг ч хуцаагүй гэв.
Асрамжийн төв даваа гаргаас уг нохойг өргөж авах эздийн анкетыг хүлээн авч эхэлсэн байна.
Эх сурвалж: The Korea Times