Олон нийтийн сүлжээгээр Эмоци продакшны жүжигчин Б.Номин, Т.Бадамжав болон Б.Мишээл нарыг СУИС-д сурах хугацаандаа бусдыг дээрэлхсэн шүүмжлэл, мэдээлэл түгээд буй.
Бид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан СУИС-ийн оюутнуудын сэтгэгдлийг тодруулахад,
1-р дамжааны оюутан "Манай сургуульд ямар ч үе тэнгийн дээрэлхэлт болдоггүй ээ. Миний эргэн тойрон дахь хүмүүс “дээд ангийн чинь эгч нар дээрэлхэж байна уу, яаж байна” гэж асуудаг. Гэхдээ ямар ч асуудал байхгүй. Өмнө нь янз бүрийн зодоон, дээрэлхэлт байдаг байсан гэж сонсож байсан. Одоо бол бүгд мөрөөрөө хичээлээ хийгээд л явдаг. Харин ч дээд курсийн ах, эгч нар яаж байна, юу хэрэгтэй байна гэж асуун тусалдаг. Театр урлагийн их сургууль болоод ч тэр үү хоорондоо маш нээлттэй байдаг” гэлээ.
1-р дамжааны оюутан “Бид дээрэлхүүлж байгаагүй. Өмнө нь бол дээрэлхэх асуудал байдаг байсан гэсэн. СУИС-д элсэж орохоосоо өмнө алуулах юм байна даа гэсэн бодолтой орж байсан. Гэтэл яагаач гүй, тийм асуудал гарч байгаагүй. Дээд дамжааны ах эгч нар маш эелдэг. Миний бодлоор хувь хүний л хандлага, ёс зүйтэй байдал их чухал санагддаг” гэв.
1-р дамжааны оюутан “Олны танил хүмүүс сургуулийн орчинд өмнө нь болж байсан дээрэлхэлтийн талаар ярьсаар байгаад олон нийтэд буруу ойлголт өгчихсөн. Одоо ч байнга дээрэлхэлт явагддаг гээд ойлгочихсон. Бусад их сургуулийг бодвол манай сургуулийн сургалтын хөтөлбөр их өөр байдаг. Илүү нээлттэй, чөлөөтэй, зөвхөн танхимаар ордоггүй яг л гэртээ байгаа юм шиг тухтай мэдрэмж төрүүлдэг. Өмнө нь дээрэлхэх асуудал байсан ч одоо бол хүүхдүүд сурах гэж ирсэн гэдгээ мэдэж байгаа шүү дээ" гэв.
3-р дамжааны оюутан “Олон нийтийн сүлжээнд түгээд л байгаа шиг асуудал өмнө нь гарч байсан байх аа. Бид сонсож л байснаас биеэрээ мэдэрч байгаагүй. Тухайн үеийн оюутнууд ёс зүйгүй л байсан байх. Одоо үеийн хүүхдүүд ёс зүйтэй, ухамсартай шүү дээ. Олон жилийн өмнөх явдалд одоо сурч буй биднийг буруутгаад байгаа нь хэцүү байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө нийгмийн сүлжээнд буруутгагдаж байгаа нь дарамт болж байна” гэлээ.