gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: “Гудамж”-нд өнгөрүүлсэн 365 хоног

ФОТО: “Гудамж”-нд өнгөрүүлсэн 365 хоног

Жилийн өмнө бид уулзахад тэр жирэмсэн, хүү ээжийнхээ гэдсэнд бүрэлдээд хоёрхон сар хүрч байж. Харин өнөөдөр тэр хүү хорвоод мэндлээд даруй 5 сар хүрч, эрүүл саруул өсөн торниж байна. Нэг ураг бүрэлдэж, хорвоод хүн болон мэндэлж, чилийсэн 365 хоног бидний ард үлджээ.

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-01-24
 567
Facebook
Twitter

Жилийн өмнө бид уулзахад (өмнөх ярилцлагыг ЭНД-ээс унших боломжтой) тэр жирэмсэн, хүү ээжийнхээ гэдсэнд бүрэлдээд хоёрхон сар хүрч байж. Харин өнөөдөр тэр хүү хорвоод мэндлээд даруй 5 сар хүрч, эрүүл саруул өсөн торниж байна. Нэг ураг бүрэлдэж, хорвоод хүн болон мэндэлж, чилийсэн 365 хоног бидний ард үлджээ.

Г.Ганчимэг нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах 207 дугаар байрны 8 давхрын оршин суугч.

Г.Ганчимэг“Анхны үрээ өөрийн гал голомтдоо өлгийдөн авах байсан ч өнөөдөр бид түрээсийн байр дамжиж явна. Хүүхэд том болно. Хэдий болтол хүүхдээ дагуулаад түрээсийн байр хэсэж амьдрах юм бол.

Үргэлж айлын байр муухай болгочих вий, ханыг нь сэвтээчих вий гэдэг болгоомжлол дунд хүүхдээ амьдруулна гэхээр үнэхээр тухгүй санагдаж байна. Өөрийнхөө байранд, өөрийн гэртээ байсан сан бол гэдэг бодол алхам тутамд л төрдөг” хэмээн ярилаа.

207 дугаар байранд 63 өрхийн нийт 218 оршин суугч амьдардаг байсан. Ард үлдсэн 365 хоногт энэ тоо нэгээр цөөрч 217 болжээ. Тэд ослоос хойш түрээсийн байранд амьдарч буй. Энэ мэтчилэн гэм буруугүй олон иргэний амьдралын чанар дордож тэд эрүүл, мэнд, эд хөрөнгийн хохирол амссаар байна.

Дүнжингаравын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын автомашины жолооч, “Патрол” маркийн автомашины жолооч нар зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас дэлбэрэлт болж тэр хавьд явганаар, автомашинаар зорчиж явсан 7 хүн нас барж, тэнд байрлах 207 дугаар байрны оршин суугчид орон гэргүй болж, гудамжинд гарсан өдөр бол 2024 оны нэгдүгээр сарын 24. Өнөөдөр 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр. Энэ ослын буруутан олдохгүй байсаар он дамжсан.

ХЭРГИЙГ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар  цагдаа хэргийг “боож” дуусаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос хэргийг 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг эцэслэн дэнсэлж, гэм буруутныг тогтоож өгнө.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Гэм буруутан энэ хохирлыг нөхөн төлнө. Нэмээд орон сууц нь дэлбэрэлтэд өртсөн иргэдийн түрээсийн байрны төлбөрийг улсад төлөх учиртай. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй юм байна.

ХОЁР ЯЛЛАГДАГЧ НЬ ХЭН БЭ?

Зурагт: "Дашваанжил" ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж яваа автомашин

Гэм буруугийн шүүх хурлыг товлоход дахиад тодорхойгүй хугацаа орно гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс мэдээлэв.

Ослын тухайн үеийн бичлэгээс үзэхэд уулзварт ногоон гэрэл ассан. Хүнд даацын болон суудлын автомашин хоёул зэрэг хөдөлсөн, ингээд шүргэлцсэн. Энэ хоёр автомашины жолоочийн хэн нэгнийх нь буруутай үйлдлээс осол гарсан.

Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр осолд холбогдуулан “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон захирлыг яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, тэднийг буруутай байж болзошгүй гэж цагдаа, прокурорын байгууллага үзэн яллагдагчаар нэрлэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Тэд үнэхээр буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ.

Тэгвэл осол гарах үед тэнд байсан, шингэрүүлсэн хий тээвэрлэсэн хүнд даацын автомашинтай шүргэлцсэн “Патрол” маркийн автомашины жолооч хаачсан бэ? Хууль, хяналтын байгууллага 365 хоногийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд “Патрол”-ын жолоочийг буруугүй гэж үзсэн бололтой. Учир нь түүнийг яллагдагчаар татаагүй юм байна.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

  • “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Манай компанийн зүгээс осол аваар гарч хүний амь нас хохирч, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож, иргэд, ААН-ийг хохиролгүй болгохоор хуулийн хүрээнд бүх талын боломж бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж байна. https://gogo.mn/r/315132?i=
  • Шадар сайд С.Амарсайхан: Хууль хэнийг буруутай гэж үзнэ, тэр буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстой. https://gogo.mn/r/3enq2
  • Хохирогч Г.Ганчимэг: Газын дэлбэрэлтэд өртсөн байраа нураалгах биш завсарлаад үргэлжлүүлэн амьдармаар байна https://gogo.mn/r/21mon
  • Хотын дарга Х.Нямбаатар: Бид ирэх 7 хоногоос байрыг засах компанитай гэрээ хийх гэж байна. Наадмын өмнө чадвал айлуудыг оруулахгүй бол их зутарч байна. (Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=BEdJwr5gw8I, 37 минутаас хойш)
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном: Барилга бүрэн ашиглалтад орж дуустал нийслэлээс оршин суугчдын түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлнө. https://gogo.mn/r/xv1dj  

Жилийн өмнөх энэ өдөр Дүнжингаравын уулзварт улаан гал дүрэлзэж, дэлбэрэлт болж гэртээ л байсан, гэртээ л харихаар явсан олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн. Хэн бүхэнд сургамж болох ёстой энэ ослын дараа 365 хоног өнгөрөхөд тэнд юу өөрчлөгдсөнийг гэрэл зургаар харуулж байна.

  • ФОТО: Өглөө бүр бүх нийтээр дасгал хийдэг, өлзий хээг дээдэлдэг Улаан-Үд хотынхон
    ФОТО: Өглөө бүр бүх нийтээр дасгал хийдэг, өлзий хээг дээдэлдэг Улаан-Үд хотынхон
    2025-07-19
  • 35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатар үзэсгэлэнтэй болчхож
    35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатар үзэсгэлэнтэй болчхож
    2025-07-16
  • ФОТО: Уухай түрлэгтэй улсын наадмын хаалтаас
    ФОТО: Уухай түрлэгтэй улсын наадмын хаалтаас
    2025-07-12
  • ФОТО: Үзүүр, түрүүний барилдаан үзсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл
    ФОТО: Үзүүр, түрүүний барилдаан үзсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл
    2025-07-12
  • ЗУРГААГИЙН ДАВАА: Б.Орхонбаяр М.Бэлгүтэйд өвдөг шороодлоо
    ЗУРГААГИЙН ДАВАА: Б.Орхонбаяр М.Бэлгүтэйд өвдөг шороодлоо
    2025-07-12
  • ФОТО: Төрсөн өдрөөрөө айргийн гуравт хурдалсан унаач хүү Б.Бат-Орших
    ФОТО: Төрсөн өдрөөрөө айргийн гуравт хурдалсан унаач хүү Б.Бат-Орших
    2025-07-12
  • ФОТО: Шандас сорихоор 379 даага бүртгүүлжээ
    ФОТО: Шандас сорихоор 379 даага бүртгүүлжээ
    2025-07-12
  • Сербийн ЖУУЛЧИН: Наадмын үеэр Монголд ирэх нь миний олон жилийн мөрөөдөл байсан
    Сербийн ЖУУЛЧИН: Наадмын үеэр Монголд ирэх нь миний олон жилийн мөрөөдөл байсан
    2025-07-11
  • ФОТО: Есөн хөлт Их цагаан тугийг залах ёслолоос...
    ФОТО: Есөн хөлт Их цагаан тугийг залах ёслолоос...
    2025-07-11
  • ФОТО: Үндэсний их баяр наадмын хүндэт зочид Япон Улсын хаан, хатан хоёр
    ФОТО: Үндэсний их баяр наадмын хүндэт зочид Япон Улсын хаан, хатан хоёр
    2025-07-11
  • ФОТО: "Мөнхөд гэрэлтэх Монгол" сэдэвт наадмын НЭЭЛТЭЭС
    ФОТО: "Мөнхөд гэрэлтэх Монгол" сэдэвт наадмын НЭЭЛТЭЭС
    2025-07-11
  • Н.Боорчи: 4 дэх жилдээ хурдан морь унаж байна, өчигдөр Төв аймагт түрүүлсэн, өнөөдөр бас түрүүллээ
    Н.Боорчи: 4 дэх жилдээ хурдан морь унаж байна, өчигдөр Төв аймагт түрүүлсэн, өнөөдөр бас түрүүллээ
    2025-07-10
  • ФОТО: Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочиллоо
    ФОТО: Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Гандантэгчэнлин хийдэд зочиллоо
    2025-07-10
  • ФОТО: Шүдлэн насны 228 морьдын сэрвээний өндөр, шүдэлгээг шалгаж байна
    ФОТО: Шүдлэн насны 228 морьдын сэрвээний өндөр, шүдэлгээг шалгаж байна
    2025-07-10
  • ФОТО: Хүй долоон худагт хуушуур 3000₮-4000₮, литр айраг 10 мянган төгрөг байна
    ФОТО: Хүй долоон худагт хуушуур 3000₮-4000₮, литр айраг 10 мянган төгрөг байна
    2025-07-10
  • ФОТО: Хүй долоон худаг дахь наадамчин олон...
    ФОТО: Хүй долоон худаг дахь наадамчин олон...
    2025-07-10
  • ФОТО: Монгол Улсын төрийн далбааг ёслол төгөлдөр мандууллаа
    ФОТО: Монгол Улсын төрийн далбааг ёслол төгөлдөр мандууллаа
    2025-07-10
  • ФОТО: Хязаалан насны морьд гарааны зурхайгаас эргэлээ
    ФОТО: Хязаалан насны морьд гарааны зурхайгаас эргэлээ
    2025-07-10
  • ВИДЕО: Эзэн хаан Нарүхито Морин хуурын чуулгатай хамтран "Монгол аялгуу"-г эгшиглүүллээ
    ВИДЕО: Эзэн хаан Нарүхито Морин хуурын чуулгатай хамтран "Монгол аялгуу"-г эгшиглүүллээ
    2025-07-09
  • ФОТО: Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт Буриад Улсад боллоо
    ФОТО: Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт Буриад Улсад боллоо
    2025-07-09
  • "Метроны төсөлтэй холбоотойгоор JP Morgan банк Монголын санхүүгийн нөхцөлийг шалгаж байгаа"
    "Метроны төсөлтэй холбоотойгоор JP Morgan банк Монголын санхүүгийн нөхцөлийг шалгаж байгаа"
    2025-07-09
  • ФОТО: Үндэсний баяр наадмын өмнө төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүд
    ФОТО: Үндэсний баяр наадмын өмнө төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүд
    2025-07-08
  • ФОТО: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарыг албан ёсоор угтан авлаа
    ФОТО: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарыг албан ёсоор угтан авлаа
    2025-07-08
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Төв талбайд угтан авлаа
    Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Төв талбайд угтан авлаа
    2025-07-08
  • Ерөнхий сайд Г.Занданшатар "Эдийн засгийн форум 2025"-ыг нээлээ
    Ерөнхий сайд Г.Занданшатар "Эдийн засгийн форум 2025"-ыг нээлээ
    2025-07-08
  • ФОТО: Буриадын их сургууль "Монгол хэл, соёлын төв"-тэй боллоо
    ФОТО: Буриадын их сургууль "Монгол хэл, соёлын төв"-тэй боллоо
    2025-07-07
  • ФОТО: Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүд
    ФОТО: Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүд
    2025-07-07
  • ФОТО: Баяр наадмыг угтан төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүд
    ФОТО: Баяр наадмыг угтан төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгасан эрхмүүд
    2025-07-07
  • Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байхаар санал нэгдлээ
    Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байхаар санал нэгдлээ
    2025-07-03
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    2025-07-03
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан