Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Чингис хаан одонт Морин хуурын найрал хөгжимтэй хамтран "Монгол аялгуу", Японы алдарт "Хамабэ но үта" аялгууг эгшиглүүллээ.
Тэрбээр 2007 онд мөн Монголд айлчлахдаа эрдүү хийлээр аялгуу тоглож байв. Энэ удаад тэрбээр Морин хуурын чуулгатай хамтран ая дуу эгшиглүүлэх болсондоо баяртай байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Монгол аялгуу:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчдийн хамт “Монгол аялгуу” болон Японы алдарт “Хамабэ но үта” аялгууг эгшиглүүлэн манай ард түмний сонорыг мялаах нандин учрал тохиож буйд чин сэтгэлийн угаас гүн талархал илэрхийлье.
Энэ ялдамд, Та 2007 онд айлчлах үеэрээ Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтран Сен-Санс-ын алдарт “Хун” аялгууг эрдүү хийл хөгжмөөр тоглож байсныг манай ард түмэн одоо хүртэл нандигнан дурсаж байдгийг тэмдэглэн хэлэхэд таатай сайхан байна" гэжээ.
Өчигдөр болсон хүндэтгэлийн зоогийн үеэр урлагийн тоглолт үзүүлсэн Монголын уран бүтээлчдийн авьяас чадварыг хаан, хатан хоёр магтаж "Урлаг, соёлын чадвар нь өндөрт хөгжсөн, үүгээрээ ч бахархдаг байх" гэсэн сэтгэгдлийг хэлсэн байна.
Хамабэ но үта: