Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд энэ оны нэгдүгээр сард “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэсэн автомашин, Patrol маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, зам тээврийн осол гарсан. Ослын улмаас гал гарч ойр орчмын орон сууц шатаж, онгцой байдлын албан хаагч болон зарим иргэн нас барсан. Галд шатсан орон сууцны оршин суугчид өнөөдөр сэтгүүлчдэд (2024.05.09) мэдээлэл хийлээ.
Ослын үеэр гарсан гал түймэрт өртсөн 207 дугаар байранд 63 өрхийн нийт 218 оршин суугч амьдардаг байсан. Үүнд:
- Өндөр настан 17
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2
- Бага насны 13, дунд насны 70 хүүхэд
- Хөгжлийн бэрхшээлтэй 2
- Жирэмсэн эх 3
- Хөдөлмөрийн насны иргэд
Оршин суугчид одоогоор түрээсийн байранд амьдарч байна. Барилгын улсын комиссын дүгнэлтийг энэ сарын 1-ний өдөр оршин суугчдад хүлээлгэн өгсөн байна. Үүнээс өмнө УОК-оос барилгыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан гэж танилцуулж байв. Гэтэл УОК-ын мэдэгдэл, Улсын комиссын дүгнэлт хоёр зөрүүтэй байгааг оршин суугчид хэлж байна. Тодруулбал,
УОК-ын 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хэвлэлийн хурлын танилцуулга:
Орон сууцны гадна талын фасадын 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн, 10 айлын орон сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөнүүд нь хэсэгчлэн галд өртсөн, 8 айл галд өртөөгүй байна.
Барилгын улсын комиссын дүгнэлт:
- Барилгын 8 давхрын 34 тоот, техникийн давхрын өргөтгөлийн зүүн болон хойд талд байрлах мансартны 3,4 тоот айлын сууц бүрэн шатсан (Дүгнэлтийн 6-р хуудас 9)
- 2 лифтний хонгилд гал нэвтрээгүй тул бүхээгийн болон эсрэг ачааны чиглүүлэгч зам төмөр, металл хийцүүд хэвийн байна. Галд өртсөний улмаас 2 лифтний цахилгаан тоноглолуудад гэмтэл үүсэж ажиллагаагүй болсон, 40 техник, эд ангид гэмтэл гарч, гарсан галд өртөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байгаа тул шинэчлэн солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Харьцуулж үзвэл:
- УОК-оос 10 айл бүхэлдээ шатсан гэж зарласан боловч байрны бодит дүгнэлт дээр 3 айл шатсан гэж бичжээ. Фасадны шаталтыг барилгын бүтэн шаталт мэтээр төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн
- Зөвхөн цахилгаан тоноглолуудад гэмтэл үүссэн. Хэрэв нураах шаардлагатай байр байсан бол “Шинэчлэн солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт бичихгүй байсан” гэж оршин суугчид үзэж буй аж.
Оршин суугчдын зүгээс “Улсын комиссын дүгнэлтэд энэ байрыг нураах ёстой гэдэг нэг ч үг алга. “Шинэчлэн солих, хүчитгэх” шаардлагатай гэх мэт л үг байна. УОК зэрэг байгууллагын албан хаагчид уншихдаа алдаатай уншчихав уу гэж бодоод байна. Сууринд гажилт үүсээгүй, газар хөдлөлтөд тэсвэртэй гэж дүгнэжээ. Тиймээс бид газын дэлбэрэлтэд өртсөн байраа нураалгах биш завсарлаад үргэлжлүүлэн амьдармаар байна гэж төр, засгаас хүсэж байна. Хэдий бидний түрээсийн байрны төлбөрийг улсаас шийдэж өгсөн ч өөрийн гэртээ байх, түрээсийн байранд амьдрах хоёрыг харьцуулшгүй шүү дээ.
Манай байрны 86 хувийг засварлах боломжгүй гэж мэдээлсэн. Гэтэл 8 хувь нь л бүрэн шатсан байна. Үүнийг дахин засварлаад эргээд орох боломж юу байгаа бол гээд төр, засагтаа хандаж, 86 хувь гэдэг зөрүүтэй мэдээллийг залруулж байна" хэмээлээ.
Улсын комиссын дүгнэлтэд:
- Барилгын даацын бүтээцэд хийн дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн ан, цав харьцангуй бага байна. Харин даацын биш хананд ан, цав үүссэн байна.
- Галын нөлөөгөөр төмөр бетон хучилт, дам нуруу, хананд ан цав үүссэн, шавардлага унасан зэрэг согогууд их байна. Барилгын төмөр бетон бүтээцэд үүссэн ан, цавын өргөн 2 мм хүртэл байна.
- Барилгад гарсан галд нийт төмөр бетон дам нурууны 9.46 хувь бага, 1.79 хувь дунд, 9.46 хувь хүчтэй, нийт төмөр бетон хучилтын 8.82 хувь бага, 1.76 хувь дунд, 7.06 хувь хүчтэй, нийт төмөр бетон баганын 5.88 хувь бага, 1.47 хувь дунд, 8.82 хувь хүчтэй нэрвэгджээ. Харин металл баганын 50 хувь бүрэн нурсан байна.
- Орон сууцны 8 давхар галд хамгийн их өртсөн
- Орон сууцны барилгын төмөр бетон каркасын зоорийн давхрын бүтээцүүдийн бетоны бат бэх галын үйлчлэлээр ихээхэн буурсан байна. Ялангуяа галд өртсөн хучилтын бүтээцийн бетоны бат, бэх ихээхэн буурсан учир хүчитгэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
- Барилгын гадна дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, холигч насосны узель, зоорийн давхрын халаалтын шугам сүлжээ, агаар сэлгэлтийн шугам сүлжээ галд өртөөгүй, хөлдөөгүй, эвдэрч гэмтээгүй байгаа тул ашиглах боломжтой гэж үзэж байна.
- Барилгын нийт 63 айлын 17 нь галд өртөж халаах хэрэгсэл, шугам хоолой эвдэрч гэмтсэн байгаа тул шугам хоолойг бүрэн шинэчлэн солих нь зүйтэй" гэж дурджээ.