gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн иргэдээ ялгаварлаж, үл ойшоосон зүйл огт байхгүй

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-03-13
47
Twitter logo

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд осол гарч хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэн, галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан.

Мөн тэр хавийн орон сууц галд өртөж, оршин суугчид эд, хөрөнгөөрөө хохироод буй. Энэ осол гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Осол, хэргийн шалгалтын явц, Засгийн газраас хохирогчдод хэрхэн тусламж, дэмжлэг үзүүлж буй талаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.

-Дэлбэрэлтэд өртөж 7 хүн нас барсан. Гэтэл онцгойн албан хаагчид болоод байр нь дэлбэрэлтэд өртсөн хүмүүст тодорхой хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлсэн ч хүнээ алдсан бусад ар гэрийг хайхрахгүй байгаад тэд гомдолтой байна. Энэ ар, гэрийн гомдлыг яах вэ?
-Үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Ар гэр нь ч хүнд байгаа. Засгийн газраас осолд өртсөн ард, иргэдээ ялгаварласан, үл ойшоож байгаа зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Амиа алдсан онцгой байдлын албан хаагчид бол төрийн, цэргийн тэр дундаа гамшигтай тэмцэх байгууллагын хууль, дүрэм, журамд заасан хүрээнд дэмжлэг, тэтгэлэг авдаг. Үүнийг бусад иргэнийхээс ялгаж, салгаж ойлгох нь зөв болов уу.

Түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн, амиа алдсан зэрэг 10 иргэнд дэмжлэг болгож Эрүүл мэндийн яамаар дамжуулан тус бүр 10 сая төгрөг өгсөн.

Галд өртсөн 207 дугаар байрны 63 айл, өрх бий. Мөн нөгөө талын байр бий. Эдгээр өрхийн байрыг завсарлах, энэ хугацаанд байр түрээслэх төлбөр зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэсэн. Тухайн үед гэмтэл авч, түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн, харамсалтайгаар амиа алдсан зэрэг 10 иргэнд дэмжлэг болгож Эрүүл мэндийн яамаар дамжуулан тус бүр 10 сая төгрөг шийдвэрлэж өгсөн.

Мөн эрүүл мэндийн Сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч тэдгээр иргэний  эмчилгээ, оношилгоонд нь анхаарч ажиллаж зохион байгуулалт хийсэн. Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн иргэний ар, гэрт шаардлагатай арга хэмжээг тухайн цаг үед нь авч хэрэгжүүлсэн, одоо цаашид юунд анхаарах вэ гэдэг мэдээллээ бидэнд өгөх хэрэгтэй.

-Энэ мөнгийг аваагүй гэх ар, гэр байна.
-Тухайн үед асууж лавлахад тэр даруйд, тэр өдөр нь өгсөн гэж байсан. Энэ мөнгийг өгөөгүй, аваагүй гэх ямар нэг үндэслэл байхгүй болов уу гэж бодож байна. Тийм асуудал байвал бидэнд хандаасай гэж хүсье, бид шалгуулъя.

-Амь насаа алдаагүй ч орох оронгүй болсон хүмүүс ч бий. Хохирлын хэмжээг хэрхэн тооцож, хүмүүсийг хэзээ хохиролгүй болгохоор байна вэ? Хууль хяналтын байгууллагын шалгалт аль шатанд яваа вэ?
-Хэргийн газрын үзлэг, шалгалтыг эрчимжүүлж байгаа, бид ч шахаж байна. Төрийн байгууллагын шалгалтууд дууссан. Одоо хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтийг хүлээж байна. Тухайлбал, түлш тээвэрлэж явсан автомашин стандартын дагуу байсан уу, тэр орчинд техникийн болон бусад ямар стандарт зөрчигдсөн бэ гэдэг дүгнэлт удахгүй бэлэн болно.

Бүх эрсдэлийг төр  даагаад явах боломж, зохицуулалт, эрхзүйн орчин ч байхгүй.

Байр, орон сууцны арматур, бетон хийцийн бөх бат чанар, ан цав гарсан эсвэл галд уярч зөөлөрсөн, тэр байшин барилга дахин ашиглагдах боломжтой эсэхэд БХБЯ-ны мэргэжлийн хүмүүсийн хийсэн шалгалт дууссан. Одоо ШУТИС-ийн лабораторид арматур, бетон зэрэг бусад хийц, бүтээцийн шинжилгээг хийх ажил үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллээр ойрын 10 хоногт гарч бэлэн болно гэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 1-ний дотор бүх дүгнэлт дуусна. Үүний дараа нэгдсэн дүгнэлтийг эцэслээд ойрын хугацаанд олон нийтэд мэдээлэл өгнө.

-Дэлбэрэлтийн улмаас үүссэн ямар, ямар хохирлыг барагдуулах боломжтой вэ. Тухайн айлын орон сууц, машинаас гадна тавилга, хувцас хэрэглэл, орон байргүй байх хугацааны сэтгэл санааны хохирол багтаж чадах болов уу?
-
Цаашид ямар ажил хийх ёстой, ямар зохион байгуулалт хийх вэ гэдэг ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаална. Хууль хяналтын байгууллага гэм буруутай этгээдийг тогтоохоор ажиллаж байгаа. Үүний дараа хэн, ямар буруутай үйлдэл гаргасан бэ гэдгээс шалтгаалаад дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Хууль хэнийг буруутай гэж үзнэ, тэр буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстой.

-Гэм буруутныг олж тогтооход, шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаа орно. Гэтэл ар гэрийнхэнд нь өнөөдөр төлөх ёстой өр, зээлээс авахуулаад хоолойд тулсан асуудал их байна. Үүнд төр зохицуулалт хийх боломжтой юу гэдэг асуултыг дайсан. Мэдээж зарцуулсан, зориулсан бүхнийг буруутай этгээдийг тогтоосны дараа түүнээс буцааж авах нөхцөлтэйгөөр.
-
Гэнэтийн осол, эндэгдэл гарч зайлшгүй нөхцөл байдал үүсвэл тодорхой асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэдэг. Гэхдээ бүх эрсдэлийг төр  даагаад явах боломж, зохицуулалт, эрхзүйн орчин ч байхгүй.

Юугаар зохицуулах вэ гэхээр үүнийг даатгалаар шийдэх ёстой юм. Бид эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаг. Үүнтэй адил эд хөрөнгө, амь насны даатгадаг тогтолцоонд шилжих ёстой. Ингэж хувь хүн өөрийгөө, эд хөрөнгөө эрсдэлээс хамгаалдаг байх зарчмаар явах нь зөв. Тэгэхээр даатгалын ач холбогдлыг илүү их таниулах, нийтээрээ хууль эрхзүйн орчноо сайжруулах нь чухал байна.

Ташрамд, мэдээлэхэд дэлбэрэлтэд өртөж хохирсон иргэд Шадар сайдтай уулзаж асуудлаа уламжлах хүсэлтэй бол Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарын утсанд холбогдон албан ёсоор хүсэлтээ илэрхийлж, цаг авах юм байна.

ӨМНӨХ СУРВАЛЖИЛГА УНШИХ:

  • Тэр өдөр сэхээний тасагт орсон 5 хүний 4 нь хоног дараалан нас барав...
  • СУРВАЛЖИЛГА: Байнгын минь хаяг 207 дугаар байр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан