2024 оны нэгдүгээр сарын 25. Цаг 01:00. "Усанд орчихлоо, хоолоо идсэн, гар утас, хэтэвчээ авсан. За хань нь явчхаад ирье. Баяртай”. Тэр хамгийн сүүлд ингэж хэлээд гарсан. Гэртээ үлдсэн эхнэрийнх нь гар утсанд арван минутын дараа танихгүй дугаараас дуудлага ирэв.
-Байна уу, танай нөхөр дэлбэрэлтэд өртчихлөө.
-Айн, юун дэлбэрэлт вэ?
Бүсгүй эхлээд Дүнжингаравын уулзварт очиж нөхрөө хайсан. Дүрэлзсэн улаан гал, тийш ойртож болохгүйг анхааруулсан цагдаагийн хамгаалалтыг тойрон гүйж явтал “Сая түргэний автомашин аваад явсан” гэх үл таних нэгний үгийг сонсоод Түлэнхийн төв рүү яарав. Тэнд очсоноор “Яаралтай тусламжийн өрөө”-нд байгаа нөхрөө сая нэг олж харлаа. Сандарсан, яарсан эмч нар ийш, тийш гүйлдэж, хүч нэмэгдүүлэн ирж, энэ зуурт “Сахина гэсэн бэлтгэлтэй хүлээж байгаарай” хэмээн хэлж амжжээ. Ингээд хоёр цаг орчмын дараа бүсгүй нөхрөө сахихаар өрөөнд оров.
Таван хүний ар гэрийнхнийг нь ээлжлэн хүлээн авч уулзаад хэлсэн үг нь “Түлэгдлийн хэмжээ их тул найдваргүй”.
Түрийтэй гутал өмсөж гарсан тулдаа хоёр хөлийнх нь арьс бүтэн, малгайтай цамцтай явсан тул толгойн арын хуйх бас түлэгдээгүй. Биеийн бусад хэсэг нь нилдээ түлэгдсэн байжээ. Дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн 14 хүн эмнэлэгт очсоноос 50-иас дээш хувийн түлэгдэлтэй тав нь тэр шөнөдөө сэхээний тасагт оров. Таван хүний нэг нь л буюу бүсгүйн нөхөр л ярьж чадаж байсан, учир нь шингэрүүлсэн хий азаар амьсгалын зам руу нэвчээгүй байж.
Маргааш өглөө нь (2024.01.25) Тасгийн эрхлэгч, Эмчлэгч эмч, Зөвлөх эмч нарын гурван хүн сэхээний тасагт буй таван хүний ар гэрийнхнийг нь ээлжлэн хүлээн авч уулзаад хэлсэн үг нь “Түлэгдлийн хэмжээ их тул найдваргүй”. Энэ өдрөөс хойш сэхээний тасгийн таваас дөрөв нь ээлж, дараагаараа бурханд одож, бүсгүйн нөхөр хамгийн сүүлд нас барав. Ард нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн С.Батчимэг гурван хүүхдийн хамт өнчирч хоцорлоо. Ажил явдал дуусав. Тэр ослоос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.
"ҮНДСЭН ХУУЛЬДАА ЗААСНААР ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ"
Бүсгүй нөхрөө ороод ирэх юм шиг санасан, ухаан, санаа орж гарсан, хүүхдүүд бурханд залбирч аавыгаа гуйсан хоногууд өнгөрч байтал нэг л өдөр гар утсанд нь “Өнөөдөр таны зээл төлөх өдөр” гэсэн мэдэгдэл иржээ. Ард үлдсэн ар гэрт нь ирж буй асуудлуудыг товчилж тодотговол ердөө нэг нь л энэ.
С.Батчимэг арав гаруй жил улсын эмнэлэгт нярайн эмчээр ажилласан ч эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө хүсэлтээ өгөөд өнгөрөгч онд ажлаасаа гарсан. Харин нөхөр нь хүнд даацын автомашинаар задгай цемент ачаад хөдөө, орон нутаг хүргэдэг хувиараа бизнес эрхлэгч байв. Тэр өдөр ч бас цементээ ачаад, газар дөхөж, замд хоноглохоор шөнө хугаслан гарсан нь тэр байж. Хувиараа бизнес эрхлэгч тул бага ч гэсэн нийгмийн даатгал төлсөн. Иймд улсаас гурван хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 660 мянган төгрөг, ар гэрт нь оршуулгын зардалд 2 сая төгрөг олгожээ. Өөр бусдаар хэнээс ч, юу ч аваагүй гэдгийг С.Батчимэг онцгойлон тодотгов.
Тэрбээр “Мөнгө өгсөн гэсэн, үнэн үү” гэж зарим хүн асууж байна. Байр нь дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн түрээсийн төлбөрийг шийдэж өгсөн, амиа алдсан онцгойн гурван албан хаагчийн ар, гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн гэхээр бусад нас барсан энгийн иргэдийн ар гэрт ч мөнгө өгсөн гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл огт байхгүйг хэлэх ёстой гэж бодсон учраас хэвлэл, мэдээлэлд хандахаар шийдлээ. Бид нэг ч зоос аваагүй, нэг ч хүн холбогдоогүй.
Үнэндээ бүгд л бидэнтэй холбогдчихвол, бидэнд анхаарал хандуулчихвал л буруутан болчих гээд байгаа мэт аашилж байна шүү дээ. Үгүй ээ, хууль л бүхнийг шийднэ, буруутныг тогтооно. Түүнээс өмнө Үндсэн хуульдаа зааснаар хүнлэг, энэрэнгүй байж болохгүй гэж үү.
Ер нь энэ улс зүгээр л ажлаа хийгээд явж байсан, ажлаа тараад зам дээр алхаж явсан гээд тодорхой шалтгаантай л тэнд явсан эгэл, энгийн хүмүүсийн амь үрэгдчихээд байхад онцгойн гурван албан хаагч л амиа алдсан мэт бусдыг нь, үлдсэн ар гэрийг нь огт тоохгүй, юу ч мэдээгүй, ер нь юу ч болоогүй мэт байгаад гомдолтой байна. Мэдээж, онцгойн албан хаагчид амиа алдсанд харамсан, гашуудаж байгаа. Гэхдээ бидний алдсан хүмүүс ч ар гэртээ ямар нэг байдлаар үүрэгтэй, хэрэгтэй, хайртай хүмүүс шүү дээ. Тийм байтал улс яагаад анхаарал хандуулахгүй, хүндэтгэлгүй хандаад, нуун дарах гэсэн мэт байгааг ойлгохгүй байна.

Нөхөр маань гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь байлаа. Хувиараа бизнес эрхэлдэг байсан тул бизнесийн нэмээд байрны зээлтэй. Өр, зээлээ би л дааж үлдэж байна. Гэрээний үүргээрээ бид төлнө, төлөлгүй яах вэ. Гэхдээ бүгд мэдэж байгаа, тодорхой асуудал үүсчхээд байхад сэтгэлзүйн дарамтад оруулалгүй зүгээр л жаахан энэрэнгүй байж болохгүй юм уу. Үнэндээ бид орлогын эх үүсвэргүй болчхоод, зээлээ төлж чадахгүй байна. Нөхөр маань, бусад амиа алдсан хүмүүс ч өөрийн алдаанаас болж нас бараагүй шүү дээ. Бусдын шалтгаантайгаар хүмүүс нас барчхаад байхад яагаад үүнд анхаарал хандуулахгүй, ар гэр рүү нь хэн ч яагаад өнгийж харахгүй байна вэ.
Дараа, дараагийн хүндрэлтэй асуудлууд үүсэж байна. Нэг газар очоод л бичиг, цаас авах гэхээр хүн нь нас барчихсан өгөх боломжгүй гэх, гэтэл нөгөө газар нь шаардаад байх юм. Өвийн эрх гэж үүсээд жилийн дараа л мэдээллийг нь гаргаж өгнө гэнэ. Хуулийн заалт нь амьдралтайгаа зохицохгүй байна шүү дээ. Гэм буруутан нь л тогтоогдоогүй болохоос биш яагаад амиа алдсан нь тодорхой. Тийм байтал аль нэг байгууллага нь “Энэ бичгийг үзүүлээд үүнийг авч болно” гээд нэг цохолт хийгээд өгч болохгүй байгаа юм бэ. Цаг хожоод асуудлыг хурдан шийдэж өгөх талаас, өөр боломж юу байна вэ гээд анхаармаар байна шүү дээ.
Манай автомашин шатсан. Үгүй ядаж машины хохирлоо тогтоолгоод 20 сая төгрөгөө авчихвал банкны өрөө төлчихмөөр байна. Ингэж байж амь, амьдралаа залгуулна.
ТЭНД ЮУ БОЛОВ?
- Нөхөр маань 3-4 хоног ухаантай байсан. Цагдаад ч мэдүүлэг өгсөн, гэхдээ маш их зовууртай байнгын өвчин намдаагч хийлгэж байлаа. Ухаантай байхдаа “Зам дээр явж байтал гэнэт л цагаан манан дунд орчихсон. Тэгээд миний машин ажиллагаагүй болоод унтарчихсан. Ер нь тэнд явж байсан бүх машин ажиллагаагүй болоод зогссон тул бөөгнөрөл үүссэн. Ингээд машин нь унтрангуут яав, ийв гээд бүгд гайхацгаагаад хугацаа алдсан. Тэр хооронд нэг нь машинаа асаах гэж оролдоод оч үсрээд, гал авалцсан байх” гэж ярьсан.
- Зарим жолооч автомашиныхаа нүүрсэн янданг тайлж аваад зарчихдаг, эсхүл тэрийг нь хулгайлчихдаг гэж ярьдаг. Магадгүй тийм хамгаалалттай, стандартын яндангүйгээс оч үсэрч, гал авалцсан ч байж болно шүү дээ. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй бүх зүйлээ л стандартын дагуу хэрэглэж хэвшмээр юм билээ. Тэгсэн бол магадгүй нөхөр минь, өөр бусад гэмгүй хүмүүс амьд байх байсан ч юм бил үү.
- Тэр хүнд даацын автомашинд юу тээвэрлэж яваагаа, гал алдвал ямар аюул болохыг, дүрсхийгээд л асахыг хамгийн сайн мэдэж байсан хүн бол жолооч нь. Гэтэл өөрөө л ганцаараа хамгийн түрүүнд аюулгүй газар холдчихсон байсан нь бичлэгээс харагдсан шүү дээ. Тэр жолооч сэрэмжлүүлээд машин, тэргээ орхиод бушуухан зугт гэсэн бол ядаж л бага хувийн түлэгдэлтэй байх байсан шүү дээ.
- Нөгөө жижиг тэрэгний жолооч эрүүл, саруул ухамсартай явсан уу. Аюултай ачаа тээвэрлэж яваа хүнд даацын автомашиныг харсаар байж хэсэгхэн хүлээчихгүй яагаад омогтой гэгч нь шахаж, дайрч орж байгаа юм бэ.
- Ингээд том, жижиг автомашинууд шүргэлцээд, зам хөндөлсөөд, цааш явах ямар ч боломжгүй болгоод зогсчихсон. Тэгээд машины бөөгнөрөл үүссэн. Тэр автомашинуудад зорчиж явсан, тэр хавиар алхаж явсан гээд нийт 14 хүн дэлбэрэлтэд өртсөнөөс 4 хүн нас барж, 1 нь гадагш эмчлүүлэхээр явсан. Нэг хүн эмчлэгдэж байгаа. Бусад нь эсэн мэнд ч нүүр, ам нь түлэгдсэн гэх мэтчилэн их, бага хэмжээгээр сэтгэл болоод бие махбодын хохиролтой л байгаа шүү дээ.
ЦААШИД ЯАХ ВЭ?
- Энэ хэрэг, ослыг шалгах Ажлын хэсгүүд гарсан гэсэн. Тэр Ажлын хэсгийг ахалж байгаа албаныхан болоод Хотын дарга Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан гээд шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж, асуудлаа хэлж, яримаар байна.
- Барьцаж байгаа юм биш, гэхдээ хөдөлмөрлөөд л явж байсан энгийн иргэдийнх нь амь үрэгдчихээд байхад, тэдний ар гэрт үнэхээр хүнд, хэцүү байхад улс яагаад тоохгүй, анхаарал хандуулахгүй байна вэ. Хэн байхаас үл хамаараад хүн бүр амьд явах эрхтэй биз дээ. Энэ хүмүүс ажлаа хийгээд, олсон орлогоороо ам бүлээ тэжээгээд, улсад татвар, шимтгэлээ төлөөд л явж байсан шүү дээ. Эргээд улс бидэнд анхаарал хандуулсан нь эмнэлэгт байхад Эрүүл мэндийн сайд ирж “Энэ хүмүүст шаардлагатай бүх эмчилгээг хий” гэсэн. Сайд ирсэн, ирээгүй ялгаагүй эмч нар чадах бүхнээ л хийнэ. Ингэж харагдсаных нь хувь нэмэр огт байгаагүй.
- Буруутай этгээдийг хуулийн байгууллага тогтоогоогүй байхад “Дашваанжил” ХХК-ийн захирал яагаад жолоочоо өмөөрөөд, бид хэрэг хариуцахгүй гэсэн шиг мэдэгдэл хийж байгаа юм бэ. Ухамсар байдаг бол тэр том компани энэ асуудал руу ханцуй шамлаж ороод чадах чинээгээрээ, үгүй ядаж нийгмийн хариуцлагын хүрээнд бид яаж туслах вэ гээд ёсзүй гаргаж болно шүү дээ. Би хүн ёсны л зүйл хүсэж байна.
- Онцгойн аврагчдаас гадна нас барсан дөрвөн хүний ар гэрт улс ч, "Дашваанжил" ХХК ч туслах л хэрэгтэй. Манай гэр бүлийн хувьд нөхөр маань гол тэжээгч байсан. Одоо бидэнд хамгийн эхэнд нүүр тулж байгаа асуудал зээл. Тэглээд өгөөч гэхгүй, гэхдээ энэ хэрэг шийдэгдтэл, бидний хохирлыг буруутай этгээд барагдуултал улсаас үүнд зохицуулалт хийж өгөх шаардлагатай байна. Тулгараад байгаа асуудлыг болох талаас нь шийдээд өгөөсэй гэж байгаагаас биш хандив, тусламж гуйж байгаа ойлголт огт биш.
- Онцгойнхонд мөнгө өгсөн, байр нь шатсан хүмүүст түрээсийн төлбөрийг нь гаргаад өгчихсөн. Харин хүнээ алдсан биднийг огт хайхраагүй. Бидний хохирлыг, шууд зардлыг ч дээрх байдлаар шийдэж өгч, дараа нь буруутай этгээдээс авч болохгүй гэж үү. Энэ чинь олон хүн хохирсон онцгой хэрэг шүү дээ.
- Монголд хүнийх нь амь ийм үнэ цэнгүй юм уу. Дөрвийн дөрвөн энгийн иргэн зүгээр л ажлаа хийж яваад амиа алдчихаад байхад яагаад дурсахгүй байна вэ. Улс гэмгүй хүмүүс нас барчхаад байхад үүнийг нуун далдалж байгаа мэт энэ байдлаа болиосой. Энгийн иргэн байсных нь төлөө дорд үзэж байгаа юм шиг л санагдаж, хүний амийг үнэгүйдүүлж байгааг л ойлгохгүй байна" гэж ярилаа.
Нэг хүн галд шатаад гүйж яваа бичлэгийг бид үзсэн. Тэр 19 настай, бие даасан амьдралд дөнгөж л хөл тавьсан ээж, аавын хайртай хүү байж. Бас сургуулийн жижүүр шатаж байсан нэг хүн ирсэн, түүнд хувцсаа тайлахад нь тусалсан тухайгаа ярьсан байв. Энд яригдсан хүн бол иргэн С.Батчимэгийн нөхөр аж. Их сургуулийн оюутан, 13, 8 насны гурван хүүхдийн аав, эхнэртээ халамжтай хань, энэ айлын өмөг түшиг байж. Нэмээд тэр замын ойролцоо явж таарсан хоёр хүн галд өртөж, нас барсан. Тэд ажлаа тараад л тэнд алхаж явжээ.
Ингээд дөрвөн иргэн, онцгойн гурван албан хаагч, нийт 7 хүн дэлбэрэлтэд өртөж нас барсан. Гэвч гурвынх нь тухай л ярьж, бусдынх нь амь бас амьдралд хүндэтгэлгүй хандаж байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байна. Тэд хандив, тусламж биш хүн ёсны дэмжлэг, “Улсаас явна аа” гээд хэн нэгэн хаалгыг нь тогшин орж, хоолойд тулчхаад байгаа асуудлуудыг нь сонсож хууль, дүрэм, журмын хүрээнд зохицуулалт хийгээд өгөөсэй гэж хүсэж байна.
Тэд нөмөр, нөөлгөө алдсан. Одоо тэдэнд аавынх нь, ханийнх нь оронд улсын, төрийн өмөг түшиг хэрэгтэй байна.