Зээлийн хүүтэй холбоотой асуудалд тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт:
-Монголын эдийн засаг 2008-2009 онд маш хүнд байсан. Тухайн үед арилжааны хоёр банк дампуурсан, Монголын валютын нөөцийн 50 хувь нь зургаан сарын дотор гадагшилж байсан.
Гишүүд зөндөө зүйл яриад будлиулаад байна. Би зүгээр хууль уншаад тайлбарлаад өгье л гээд байгаа юм. Тухайн үед авсан хамгийн хүнд нөхцөлтэй хүүтэй авсан зээл энэ. Тухайн үед манайх гаднаас мөнгө босгож чадахгүй байсан.
Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол ОУВС-ийн хөтөлбөрт орчихсон, төсөв маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл дотооддоо орлогогүй байсан. Манай зээлжих зэрэглэл гаднаас мөнгө босгох ямар ч бололцоогүй байсан. Тийм учраас бид хөрөнгө оруулагч талдаа хүсэлт тавьсан. Бид 34 хувиа хэзээ ч бууруулахгүй. Гэхдээ энэ мөнгийг хөрөнгө оруулагч тал босгооч. Босгож чадахгүй байсан ч бид бууруулахгүй гэдэг заалтыг бид гэрээнийхээ заалтад суулгачих байсан. Тийм учраас бид харилцан тохиролцож байгаад энэ хүүг авсан.
Энэ хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгоод гэрээний дараа шууд хэлэлцээр хийсэн. 2010 оны 3 сарын 31-нд гэрээ хүчин төгөлдөр болсон. Бараг залгуулаад л хэлэлцээр хийсэн. Тэгээд 2011 оны зургаадугаар сарын 8-нд хүүг 3.9 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл дундаж хүү өмнө нь 12 орчим байсан. Үүнийг бид 6.8 болгож эрс сайжруулсан ийм өөрчлөлтийг жилийн дотор хийсэн.