Байгалийн түүхийн музейн өмнө буюу Ялалтын талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдааг эхлүүллээ. Архангай аймгийн Ихтамир сум болон бусад аймаг сумдын малчид 10 жилдээ үзэсгэлэн худалдаад оролцож байна.
Тус худалдаанд сүүн ааруул, аарцны ааруул, идээ, зөөхий, шар тос, хатаасан бяслаг, шар сүүний чихэр зэрэг уламжлалт цагаан идээний бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулж байгаа юм. Бүтээгдэхүүний үнийн хувьд,
- Сүүн ааруул: 45-50 мянган төгрөг
- Аарцны ааруул: 35-45 мянган төгрөг
- Хорхой ааруул: 28 мянган төгрөг
- Хуруу, татуу ааруул: 40 мянган төгрөг
- Өрөм: 40 мянган төгрөг, жижиг савлагаатай нь 8 мянган төгрөг
- Зөөхий: 45 мянган төгрөг
- Цэвэр сарлагийн шар тос: 60 мянган төгрөг
- Хатаасан бяслаг: 50 мянган төгрөг
- Шар сүүний чихэр: 45 мянган төгрөг
- 100 грамм савлагаатай шар сүүний хатаамал: 5 мянган төгрөг
- Ааруул, чихэр, бяслагийн холимог саалийн амттан: 20 мянган төгрөг /савлагаатай/
- Ааруулаар өрсөн тавгийн идээ: Хэмжээ, хийцээсээ хамааран 350-450 мянган төгрөг
- Монгол архи: 10 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Цагаан идээний үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 10-ныг дуустал, өдөр бүр өглөө 10:00-19:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм.
Орон нутгийн малчдын гараар бэлтгэсэн, байгалийн цэвэр түүхий эдтэй цагаан идээг хотын иргэд ийнхүү нэг дороос худалдан авах боломж бүрджээ.