"Сүү" ХК-ийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
"Монгол сүүгээр дэлхийг ундаална" хэмээх алсын хараатай, Монголын ууган үйлдвэр "Сүү" ХК-ийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо.
Энэхүү хурлаар "Сүү" ХК-ийн өнгөрсөн оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн баталсан юм. Мөн энэхүү тайланд хөндлөнгийн аудитын санхүүгийн тайланд өгсөн дүгнэлт болон ТУЗ-ийн тайланг танилцуулж, "Сүү" ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийн тайлан, мөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар мэдээллээ.
"Сүү" ХК нь санхүү, үйл ажиллагааны үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 13,6 төгрөг, нийт 4,6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилжээ.
Түүнчлэн "Сүү" ХК нь Монголын нээлттэй хувьцаат компаниудын дунд манлайллаа дахин бататгаж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилт 94,4 хувь байгаа нь "Сүү" ХК-ийн нээлттэй, ил тод тэнцвэртэй тогтолцоог баримталж ажилладгийн тод жишээ юм.
"СҮҮ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД 27 ХУВИАР НЭМЭГДЭЖ 10 МЯНГА ГАРУЙ БОЛСОН"
"Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:
- Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 7800 байсан бол энэ жил 10 мянга гаруй болж даруй 27 хувиар нэмэгдсэн. 2023 оны байдлаар борлуулалтын орлого 147,8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувийн өсөлтийг үзүүлсэн бол цэвэр ашиг мөн үетэй харьцуулахад 71,1 хувь өсөж 14,2 тэрбум төгрөгт хүрсэн. Бид өнгөрсөн жилийн цэвэр ашгаас хоёр удаа ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараагаад байна.
Хувьцааны ханш 20 жилийн өмнөхтэй харьцуулахад 24 дахин өссөн нь Монголын Хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр өсөлттэй хувьцаат компанид тооцогддог
"Сүү" ХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 2019 онд авсан 28 тэрбум төгрөгийн зээлээ 2024 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн төлсөн. Нөгөө талаасаа ЕСБХБанкаас тавьсан шаардлагын дагуу тухайн жилд олсон нийт цэвэр ашгийн 30-аас илүүгүй хувийг ногдол ашиг болгон тараахгүй гэсэн хязгаарлалттай байсан ба энэ хүрээнд ногдол ашгаа хоёр удаа тараасан. Хувьцааны ханшны хувьд 20 жилийн өмнөхтэй харьцуулахад 24 дахин өссөн нь "Сүү" ХК нь Монголын Хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр өсөлттэй хувьцаат компанид тооцогддог. Жишээ нь 10 жилийн өмнө нэгж хувьцаа 88₮ байсан бол 280₮ орчим болоод байна.
"СҮҮ" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИХ НЬ ӨӨРТӨӨ БОЛОН ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ"
"Сүү" ХК-ийн хувьцаа эзэмшигч С.Дашдорж:
- "Сүү" ХК-ийн хувьцааг эзэмших болсон нь өөртөө болон үр хүүхдүүддээ зориулсан хөрөнгө оруулалт гэж боддог. Дээр үед хувьцааны ягаан тасалбар гэж байсан шүү дээ. Анх нэг ширхэг хувьцаа авч байсан. "Сүү" ХК өнгөрсөн жил нэгж хувьцаагаа 7 төгрөг, энэ жил 13,6 төгрөг болгож өсгөн хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийн улам нэмсэн. Би ч мөн хувьцааны тоогоо жил бүр нэмэхийг эрмэлздэг.